Өмнөговьд гурван жолооч амиа алдлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 13

Өмнөговь  аймгийн нутаг дэвсгэрт, нүүрс тээврийн жолооч нар амиа алдсан хэрэг гарсан байна. Тодруулбал “Монфорт” хэмээх  Хятад эзэнтэй компанийн зургаан жолооч “Эрдэнэс тавантолгой”-гоос зайдуу “Цагаан хад”  гэх газар орчимд хооллож  байгаад  согтууруулах ундаа хэрэглэсэн ажээ. Улмаар гурван хүн нас барж, хоёр хүн яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Хордсон болоод амиа алдсан иргэдийг урьдчилсан байдлаар согтууруулах ундаа болоод хоолны хавсарсан хордлогод орсон хэмээн үзжээ. Одоогоор уг хэргийг шалгаж байгаа ажээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх