Хүүхэд хулгайлахыг завдсан этгээд багш байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 13

Өнгөрсөн долоо хоногт 11-р хороололд бага ангийн сурагч хүүг хулгайлахыг завдаж, амруу нь мансууруулах төрлийн бодис шахсан гэх хэрэг гарсан билээ. Тухайн хүүхдийн таньдаг хүн нь тааралдаж, хүүг гэмт этгээдээс салгаж авчээ. Гэмт этгээд харин тэр дариу зугтаасан аж. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэрэгтнийг цагдаагийнхан олж саатуулжээ. Хэрэгтэн өмнө нь хохирогч хүүгийн сургуульд багшилж байгаад хүүхэд зодсон гэдэг шалтгаанаар ажлаас халагдсан байна. Тэрээр мөн хэд хэдэн  сургуульд Түүх, нийгмийн багшаар ажиллаж байгаад хүүхэдтэй зүй бус харьцсан гэдэг үндэслэлээр ажлаасаа халагджээ.

Чухам ямар шалтгаанаар хүүг хулгайлахыг завдсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас сэжигтэн У-г сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандсан байна. 

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх