Хөвсгөлийн уралдааныг баячуудын уралдаан боллоо гэж шүүмжилжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 13 ・ 8

Захиргааны хэргийн шүүх болон Монголын морин спорт уяачдын холбооны шаардлагыг үл хүндэтгэн хоёр ч хурдан морины уралдаан өчигдөр болж өнгөрлөө. "Дэлтэй цэнхэрийн хурд" Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, "Засагт ханы хурд" Говь-Алтай аймагт болжээ.  Монголын морин спорт уяачдын холбоо өнгөрөгч баасан гаригт Хөвсгөл болон Говь-Алтай аймагт зохион байгуулах дээрх хаврын морин уралдааныг хойшлуулах шаардлага гаргаад байсан юм.  

 "Дэлтэй цэнхэрийн хурд" наадмыг зохион байгуулагчид уг уралдааныг Засгийн газрийн тогтоолын дагуу хийж байгаа уралдаан биш, жил болгон Хөвсгөл аймгаас уламжлал болгон зохион байгуулдаг учир уламжлалынхаа дагуу зохион байгуулж байгаа гэж тайлбарлажээ. Говь-Алтай аймгийн "Засагт ханы хурд" уралдааныг зохион байгуулагчид ч энэ уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг учир уламжлалынхаа дагуу зохион байгуулж байгаа гэсэн байна. Хөвсгөл болсон уралдаанаар эрлийз монгол адуугаа ялгаагүй, маш олон жийп машин уралдсан, уламжлалт морин уралдаан маань баячуудын уралдаан боллоо хэмээн уяачид ихэд бухимдаж байгаа юм байна. Ямар сайндаа л Дэлтэй цэнхэр хурдан морь сонирхогчдын  фэйсбүүк группт  ийм шүлэг гарчээ.

Бэлтэй цэнхэрийн уралдаан.

Бид нарыг Хөвсгөлийнхөн гэдэггүй 
Бид нарыг Хөрөнгө мөнгөгүй Хотгойдын унага гэдэг
Бид нарын адууг араб гэдгүй монгол гэдэг
Гэхдээ аль нь яахав ээ монгол адууг л устгаж чадахгүй
Гүн ухааныг судлаагүйч 
Хүн ухаанаа гээгээгүй Монгол хүний удам бид
Та нар эрлийз адууныхаа махыг иддэггүй хэрнээ
Монгол адууныхаа махыг иддэг баячууд
Та нар эрлийз адуугаа ууланд унаж анд явдаггүй хэрнээ
Монгол адуугаа ууланд унах байтугай урагшаа эрээнд маханд өгдөг хойд эцгүүд
Бид ээтгэр хошуутай Монгол гутлаараа дэлхийд гайхуулдаг
Эмээл хазаартай Монгол мориороо ертөнцийг шагшуулдаг
Эрийн гурван наадам уртын дуу морин хуураараа Азийг байлдан дагуулдаг
Нэр минь Монгол
Дүр минь Монгол
Цус минь Монгол
Цөс минь Монгол
Монгол адууны минь өв соёл элэгдэж дуусах
Морин хуурын толгой эрлийзжиж дуусахыг та нар үзэхэн үү
Үгүй ээ.. . Энэ адуу гэдэг амьтаны буруу юу? 
Үгүй ээ....өнгөтэй мөнгөтэй хүний ухамсар доройгийн л буруу
Бид нарыг Бэлтэй цэнхэрийнхэн гэдэггүй
Бид нарыг Дэлтэй цэнхэрийнхэн гэдэг биздээ.......

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 15/

    mongolchuudiin ert deer ve s ulamjlagdaj irsen uraldaan harin ter ubul tsas hailaagvi baihad uralduulj baigaa ni haashaa ym gehees hvvhed unaj berteegvi l bol yamaida

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 14/

    Баячуудын уралдаан биш,хүйтэн цустай-чулуун зүрэхтэй тэнэгүүдийн уралдаан шүүдээ.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 14/

    Зүүнхараад, мөн Шарын голд хурдан морины уралдаан болсон одоо энэ МАНгаруудад шүүхийн шийдвэр бол май болсон шүү дээ Миеэгийн мэлтгэр гэж юунд ч дийлддэггүй ханаж цаддаггүй ХААН-тай болсон шүү дээ

    Хариулах
  • зочин / 2017 03 сар 14/

    шүүхийн шийдвэр жорлонгийн цаас болсон бол шүүх байх хэрэг алга

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 14/

    ОГЦОРОХООС ӨӨР ОРОХ ОРОН ГАРАХ ГАРЦ БАЙХГҮЙ БОЛЖ БАЙНАДАА,ТҮРЭГХЭН ЗАЙЛААСАЙ БИЛЭЭ.

    Хариулах
  • зочин / 2017 03 сар 14/

    хууль дүрэм гууль болох цагаар......

    Хариулах
  • Хөдөөний эргүүтсэн өмхий ханхлуулсан малнууд. / 2017 03 сар 13/

    Үхсэн нохойн баас.Уяачдын холбооны даргаараа илжиг уралдуулдаг хятад хүн тавьчихаад байж битгий хуцацгаа.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 13/

    дундговийн хэдэн жирийн малчин сайн уяачдыг эс тооцвол тийм болжээ

    Хариулах