Савны хий өвчнийг зөвхөн бариагаар эмчилдэггүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 13 ・ 7

Савны хий нь бариа засал хийлгэж үтрээнээсээ хийгээ гаргуулчихаар эдгэдэг өвчин биш. Дорно дахины анагаах ухааны онолоор бол хүний биеийн үндсэн бүтэц болох хий шар бадгана 3 махбодь тэнцвэрт харьцаанд байж хүн эрүүл байдаг. Хий махбодь нь өвчин үүсгэх зарим шалтгаануудын улмаас арвидан умайд орж савны хий өвчин үүсгэдэг гэж үздэг. Тухайлбал,  ямаа, тэмээний мах, цагаан будаа, газтай ундаа зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэтрүүлэн хэрэглэх, Өвөл, хавар эрт, намар орой нимгэн хөнгөн хувцаслах, бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх,хайрагдах, чийг татдаг гутал өмсөх, хөлөөсөө даарах, хүйтэн ус туулах, хүйтэн нойтон газар сууж даарах зэргээс шалтгнаалж савны хий үүснэ. Мөн унаж бэртэх, сав доргих, сэтгэл санаагаар унах, нойр хоол алдах, удаан өлсөх, буруу хоолны дэглэм сахих, төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих, төрсний дараа ядрах айж цочих цус алдах, үр зулбах зэргээс шалгаалах тохиолдол элбэг.

Савны хий өвчтэй үед биений юм тогтворгүй болох, биений юм ирэх үед нуруу ууцаар шархирч өвдөх, биений юм бага ирэх, босох суух үед үтрээнээс унгаж байгаа мэт хий гарах, умай давсаг орчим хүйт оргиж, дүүрч байгаа мэт өвдөх зэрэг шинж тэмдэг голдуу илэрнэ. Зарим хүнд зөвхөн савны хий төдийгүй зүрх голын хий хавсарсан үед зүрх дэлсэх, бачимдах, голоор юм дээшээ өгсөх, амархан уурлах, уйлах зэрэг сэтгэл тогтворгүй болох шинж илэрдэг. Мөн олгойн хий хавсарсан үед гэдэс дүүрэх өтгөн хатна.  

Савны хий бөөрний хийтэй хавсарч илрэх нь элбэг байдаг бөгөөд энэ үед амархан ядрах, амархан даарах, хөл хүйт оргих, нуруу хөших, шээс том том хөөстэй гарах, чих шуугих шинж бас илэрдэг. Савны хий өвчин хүндэрсэн үед төрсний дараа айж цочих, сэтгэл санаагаар гэнэт унаснаас болж мэдрэлийн өвчин үүсгэхэд хүргэдэг. Үүнийг ахмад үеийнхэн маань сав нь хөөрсөн гэж ярьцгаадаг байсан.

Дээрх шинж тэмдгүүдээс танд нэлээн хэдэн шинж илэрч байвал та савны хий өвчтэй болжээ гэж үзэн уламжлалт эмчилгээний эмчид хандан судсаа бариулан үзлэг хийлгэж оношоо бататган тогтоолгосны үндсэн дээр эмчилгээ хийлгэх шаардлагатай. Уламжлалт анагаах ухааны аргаар савны хийг арилгахын тулд эн тэргүүнд хийг дарах, хийг биеийн шар бадганы байдалтай уялдуулан тэгшитгэх эмчилгээг хийдэг. Үүний тулд хий дарах, илчийг сэлбэх идээ ундаа хэрэглүүлэн савны хий үүсгэж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахыг урьдал болгон үүнийхээ зэрэгцээ тухайн эмчлүүлэгчийн биеийн болон өвчний нь онцлогт тохирсон хий дарах, бөөр савны илч үүсгэх үйлчилгээтэй уламжлалт эм тан, бүх биеийн халуун болон ердийн тосон бариа, зүү эмчилгээ, төөнүүр эмчилгээ, бумба, тосон болон бүлээн жин засал болон сэтгэл заслын эмчилгээнүүдийг хавсруулан хэрэглэдэг.

Тиймээс эмэгтэйчүүд маань савны хийтэй болчихлоо, савны хий гаргах бариа хийлгэж эдгэрнэ гэж ойлгодог нь нэг талын өрөөсгөл ойлголт юм байна шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Савны хий өвчнөө эмчлэхэд эмчилгээнээс гадна  хоол, хувцаслалт, ажил амьдралын дэглэм чухал гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байгаа юм.

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны клиникийн эрхлэгч их эмч  АУ-ны магистр Н.Алтанхундага

Утас:95621471

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 13/

    Эмч нар нь чин үнэн мэдээлэл өгөх хэрэгтэй лдээ үнэхээр үнэн хий тэй болдог бол яг ингэж тэгж эмчлэдэг гэсэн зүйл байх ёстой доо

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 14/

    ХИЙГ ЕР НЬ ГАРГАДАГ ТҮҮХ БАЙНА УУ 12-13 ЗУУНД БОЛ БАЙСАН БАЙХАА БАРИАЧ ИЛЭЭЧ ДЭЭР ОЧНО БААХАН СҮҮЛНИЙ ТОС ТҮРХЭЭД ИЛЭЭД ТЭГЭЭД Л АЛЦАЙЛГААД ТАТААД БАЙНА БОХИРУУЛААД Л БАХЬ БАЙДГААРАА ХЭХЭ БҮТЭХГҮЙ ЭЭ ААРЦАГ НУРУУНЫ БАРИАНЫХАН БАС АДИЛ 25,0-30,0 ТӨГ АВААД ХИЙ ГАРГАНА ЗҮГЭЭР Д ГЭНЭ БАС АДИЛХАН ,,,,

    Хариулах
  • ЗОЧИН / 2017 03 сар 14/

    НААД ЮМ ИРЭХЭД ӨВДӨХ ЧИНРЭХ АСУУДАЛ БАРАГ БҮСГҮЙ БОЛГОНД БАЙНА ЭМ УУХААР ЗОГСЧИХ ГЭЭД УУХГҮЙ БАЙХААР ӨВДӨӨД ДООШОО ХАРЖ Л ЖААХАН ХЭВТЭНЭ 3 ХОНОГ БОЛ БАРАГ Л ҮХНЭ ДЭЭ ЯМАР Ч ЭМЧ ЭНГИЙН АРГА ХЭЛЖ ӨГДӨГГҮЙ БАЛАЙ ШҮҮ

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 14/

    АРГА ЗАМИЙГ НЬ ЗААЖ ӨГЧ БОЛДОГГҮЙ ЮМУУ АМНААСАА ЮМ УНАГАХДАА МӨНГӨ АВДАГ ДАА ШАЛ СОНИН МЭДЭЭЛЭЛ БАЙНА ЯАХ Ч ЁСТОЙ ЮМ БАРИУЛААД ЭДГЭХГҮЙ ТЭГСНЭЭ ЭМЧЛҮҮЛ ГЭНЭ ЯАЖ ЮМ ДУТУУ АЛСАН МОГОЙ Л БОЛЛОО ХЭХ

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 14/

    АРГА ЗАМИЙГ НЬ ЗААЖ ӨГЧ БОЛДОГГҮЙ ЮМУУ АМНААСАА ЮМ УНАГАХДАА МӨНГӨ АВДАГ ДАА ШАЛ СОНИН МЭДЭЭЛЭЛ БАЙНА ЯАХ Ч ЁСТОЙ ЮМ БАРИУЛААД ЭДГЭХГҮЙ ТЭГСНЭЭ ЭМЧЛҮҮЛ ГЭНЭ ЯАЖ ЮМ ДУТУУ АЛСАН МОГОЙ Л БОЛЛОО ХЭХ

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 14/

    АРГА ЗАМИЙГ НЬ ЗААЖ ӨГЧ БОЛДОГГҮЙ ЮМУУ АМНААСАА ЮМ УНАГАХДАА МӨНГӨ АВДАГ ДАА ШАЛ СОНИН МЭДЭЭЛЭЛ БАЙНА ЯАХ Ч ЁСТОЙ ЮМ БАРИУЛААД ЭДГЭХГҮЙ ТЭГСНЭЭ ЭМЧЛҮҮЛ ГЭНЭ ЯАЖ ЮМ ДУТУУ АЛСАН МОГОЙ Л БОЛЛОО ХЭХ

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 14/

    okay

    Хариулах