С.Зоригийн хэргийн шүүх хурал болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 14 ・ 3

Адчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Санжаасүрэнгийн Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон билээ. Хурлаар Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарын талийгаач  С.Зоригийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж үзэн тэдэнд  24-25 жилийн хорих ял оноосон юм.  

Тэгвэл дээрх шийдвэрийг С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун “Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна" хэмээн үзэж давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. 

 С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр  Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өглөө  09:00  цагт болно. Уг хурлыг шүүн явуулах шүүгчдийн бүрэлдэхүүний нэрийг гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоо нууцалж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 14/

    энэ 3 бол алуурчин мөн. Алуурчин мөн гэдгийг нь ахин батлаад өгөх хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 14/

    nice

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 14/

    Гэрч Булганыг оролцуул.Яагаад оролцуулахгүй байгаа юм бэ?

    Хариулах