“The colors”-ийнхан мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 14 ・ 1

Өнгөрсөн сард Баянзүрх дүүрэгт байрлах “Роял Кастл” хотхоны 12 давхраас 21 настай Х гэдэг эрэгтэй унаж, нас барсан хэрэг гарсан.  Тухайн үед хэргийн газарт цагдаагийн байгууллага шалгалт хийхэд хийхэд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийн төрлийн бодис хэрэглэхэд ашигладаг гаанс олдсон талаар мэдээлэл гарч байсан билээ. 
 Хэрэг гарах үед талийгаачтай хамт байсан 11 залууг шалгаж, тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээ авч хариу нь гарсан байна. Уг шинжилгээний хариу гарч хэргийн газарт байсан 10 эрэгтэй, нэг эмэгтэй хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон ажээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: