Дорноговьд газар хөдөлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 14 ・ 1

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Чулуут багийн “Далтын толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн өмнө зүгт 83 км-т/ Ө-43002/, У-110029/ 2017.03.11-ний өдрийн 07:51 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдөлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын ИТХ-ын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй аж.  Мөн хохирол учраагүй тухай ОБЕГ-т мэдээлсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: