Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны хуралд оролцов

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 03 сар 14 ・ 1

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганы дарга Ж.Бямбадорж Швейцарын Холбооны Улсын нийслэл Женев хотноо болж буй Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбооны 30 дугаар ээлжит  хуралдаанд 2017 оны 3 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд оролцлоо.

Тэрээр гуравдугаар сарын 6-ны өдөр болсон Ази, Номхон далайн чуулгын хуралдааныг даргалж, Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны Магадлан итгэжлэх дэд хороо, Бизнес ба хүний эрхийн ажлын хэсэгт бүс нутгаас төлөөлөгчийг сонгох, Ази, Номхон далайн чуулганы хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2017-2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ.

Мөн гуравдугаар сарын 8-ны өдөр “Эрт үеийн анхааруулах механизм ба хүний эрхийг хамгаалагчид” хуралдааныг даргалж “Бизнес ба хүний эрх”, “Шилжилт хөдөлгөөн ба дүрвэгчид”, “Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын хамтын ажиллагаа, сайн туршлагууд”, Тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, “Сонгуулийн холбогдолтой буюу улс төрийн шинжтэй хүчирхийлэл”, “Хүчирхийллийн уур амьсгалд хүргэгч хүчин зүйлс”, “ХЭҮБ-уудын хараат бус байдлыг хамгаалж хадгалах нь” зэрэг асуудлуудыг хэлэлцэж мэдэгдэл гаргасан байна. Тус хуралдаанаар товчооны шинэ гишүүдийг батлах, Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, 2017-2019 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, гишүүнчлэлийн татварт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна.

Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, ХЭДКГ, ХЭҮБДХ-ноос хамтран зохион байгуулж буй “Хүүхдийн эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалахад Хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг: 2030 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оруулах хувь нэмэр” сэдэвт хуралдаанд оролцож байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 14/

    Хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэдэн уяачдын асуудлыг шийдэж чадахгүй байж юун хол хуралд явна вэ?

    Хариулах