Японд нэг жил ажиллаад байнгын орших суух эрхтэй болох боломжтой болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 15 ・ 2

Цагаачлалын асуудлыг хариуцдаг Японы хууль зүйн яам саяхан шинэ журам танилцууллаа. Шинэ журам нь нарийн мэргэжил эзэмшсэн, ур чадвартай гадаад хүмүүсийг татаж, Япон улсад байнга оршин суух эрх олгох зорилготой.

Шаардлага хангасан гадаадын иргэд энэ сард багтаж хэрэгжих журмын дагуу ердөө нэг жил Японд амьдарсны дараа байнга оршин суух эрхтэй болох юм.

Анх энэ босгыг 10 жил амьдарсны эцэст авдаг байхаар тогтоож байв. Харин 2012 онд оноонд суурилсан систем нэвтрүүлснээр академийн түвшний судалгаа хийдэг, техникийн нарийн мэргэжилтэн, бизнесийн удирдлагын ахисан түвшний хүмүүс гэсэн гурван ангиллын гадаадын иргэд энэ хугацааг богиносгон таван жилийн дараа иргэншил авахаар болсон байна.

Одоо нэвтрэх шинэ системээр оноо нь 70 хүрсэн хүмүүс гурван жил, 80 давсан хүмүүс нэг жилийн дотор Японд байнга оршин суух эрхтэй болох гэнэ.

Үүнээс гадна оноогоо нэмэх шинэ боломжуудыг танилцуулсны дотор Японы бизнест хөрөнгө оруулах, Японы өндөр үнэлгээтэй сургуулиудаас зэрэг дэв авах зэрэг багтаж байна.

Жишээ нь докторын зэрэг 30 оноотой бол магистрын зэрэг 20 оноо өгөх юм.

Мөн доод тал нь жилийн 30 сая иений ($261,700) орлоготой компанийн эзэн бол 50 оноо, 25 сая иенд хүрсэн бол 40 оноо авах юм байна.

Шинэ журам хууль зүйн яамны Англи хэл дээрх цахим хуудсанд тавигдах гэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: