124 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН НЭМЭЛТ БҮЛЭГ, СПОРТ ЦОГЦОЛБОРЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 16

Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын төлөөлөлтэй уулзсан БСШУС-ын сайд Ж.Батсуурьт дүүргийн боловсролын салбарын зарим барилга байгууламжийн бодит байдлын талаар дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн боловсролын газар болон холбогдох албаны хүмүүс байлцсан юм. Эхлээд дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 124 дүгээр цэцэрлэгийн “Нэмэлт бүлэг”-ээр орлоо. Дараа нь, 39 дүгээр сургуулийг түшиглэн барьж буй дүүргийн Спорт цогцолборын барилгын явцтай танилцсан юм. Салбарын сайд тус барилгын ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэйг гүйцэтгэгч компанийнханд үүрэг болгов. Мөн дүүргийн 61 дүгээр сургуулийн биеийн тамирын заалны дутуу баригдсан барилгын байдалтай танилцаж, холбогдох хүмүүст шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэлүүлэх чиглэл өглөө. Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын төлөөлөлтэй уулзсан БСШУС-ын сайд Ж.Батсуурьт дүүргийн боловсролын салбарын зарим барилга байгууламжийн бодит байдлын талаар дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн боловсролын газар болон холбогдох албаны хүмүүс байлцсан юм. Эхлээд дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 124 дүгээр цэцэрлэгийн “Нэмэлт бүлэг”-ээр орлоо. Дараа нь, 39 дүгээр сургуулийг түшиглэн барьж буй дүүргийн Спорт цогцолборын барилгын явцтай танилцсан юм. Салбарын сайд тус барилгын ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэйг гүйцэтгэгч компанийнханд үүрэг болгов. Мөн дүүргийн 61 дүгээр сургуулийн биеийн тамирын заалны дутуу баригдсан барилгын байдалтай танилцаж, холбогдох хүмүүст шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэлүүлэх чиглэл өглөө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх