БСШУС-ЫН САЙД Ж.БАТСУУРЬ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАВ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 16

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь Чингэлтэй дүүрэгт 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажиллаж, дүүргийн  боловсролын байгууллагын удирдлагуудтай ЗДТГ-ын Хурлын танхимд уулзалт хийсэн уулзалтад  дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг даррын орлогч Д.Энхтөр,  БСШУЯ, НБГ-ын удирдах албан тушаалтнууд оролцов.

Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир Чингэлтэй дүүргийн удирдлагаас  боловсрол, соёл, спортын чиглэлээр хийсэн ажлууд,  өнөөгийн байдлын талаар  тодорхой танилцуулга хийлээ. БСШУС-ын сайд Ж.Батсуурь Чингэлтэй дүүргийн удирдлага болон боловсролын салбарын төлөөллүүдэд салбарын яамны зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид ямар асуудал шийдвэрлэх боломжтой талаар мэдээлэл хийлээ.  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргээс боловсролын салбарт хийж буй шинэлэг ажил, шийдвэрлүүлэх асуудлын талаар салбарын сайдад танилцуулсанаар уулзалт өндөрлөв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх