Талийгаач Б.Хүслэн мансуурсан үедээ тагтнаас унажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 16 ・ 23

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас жүжигчин Б.Баатархүүгийн хүү Б.Хүслэн унаж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 29-нд гарсан билээ. Талийгаач Б.Хүслэн УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн гэрийн цонхоор унаж амь насаа алдсан байдаг. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм. 11 залуу УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүүгийн гэрт хамтдаа хоносон байдаг. Энэ үеэр залуус мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Цагдаа нар талийгаач Б.Хүслэн юуны учир цонхоор унах болов. Түүнийг түлхэж унагасан уу. Эсвэл өөрөө амиа хорлохоор шийдэж цонхоор үсэрсэн үү гэдгийг шалгаж тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа билээ. Талийгаач Б.Хүслэнгийн үхлийн шалтгаан болон залуус мансууруулах төрлийн ямар бодис хэрэглэсэн бэ гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тогтоожээ.

Энэ талаар эх сурвалж “Баянзүрх дүүргийн “Рояал Кэстл” хотхоны ... байрнаас хүн уначихлаа” хэмээн мэдэгдсэн байдаг. Үүний дагуу эргүүлийн цагдаа нар хэргийн газарт анх очсон байна. 20 гаруй насны залуу өндрөөс унаж амиа алдсан байжээ. Цагдаа нар талийгаачийн зургийг авч, хаана, аль байрнаас унасан бэ гэдгийг шалган тогтоохоор тус хотхоны 103 дугаар байрны бүх айлаар явсан байна. Ингээд Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн байранд очжээ. Хаалгыг нь тогшиход Э.Намсрай гэх залуу тайлж өгсөн гэнэ. Талийгаачийн зургийг үзүүлэхэд “Манай найз мөн байна” хэмээн мэдүүлсэн аж. Ингээд цагдаа нар хэргийн газрыг хамгаалалтад авч, шалгаж эхэлсэн байна. Цагдаа нарын хэлж буйгаар талийгаач Б.Хүслэнг амь насаа алдсан гэдгийг тухайн үед байсан найзуудынх нь нэг нь ч мэдээгүй байсан гэнэ. 12 өрөө байранд залуус таран унтаж байсан аж. Ингээд хэргийн газарт үзлэг хийж эхэлжээ. Талийгаач тус байрны мансард бүхий тагтан дээрээс унасан ул мөр олджээ. Мөн саяхан уусан бололтой пивоны хоёр шил хэргийн газраас олдсон гэнэ. Тагтан дээр битүү цас болсон бөгөөд талийгаач залуу ганцаараа явсан бололтой хөлийн мөр байсан аж. Ингээд найз нь тагтан дээрээс унаж амиа алдсан гэдгийг цагдаа нар залууст хэлсэн гэнэ. Гэвч залуус юу ч болсон шинжгүй, мансуурсан байдалтай байсан аж. Иймээс цагдаа нар Э.Намсрай 22 настай, Б.Цэрэнням 21 настай, Б.Бат-Оргил 28 настай, Ж.Гантулга, 28 настай, Г.Дөлгөөнбаатар 21настай, Ц.Цэрэндорж 23 настай, Б.Хүлэгт 23 настай, Н.Жамух 23 настай, Ц.Даваажаргал 28 настай, Э.Есүнгэ 25 настай, Б.Намуун нарыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж, цусны шинжилгээ авсан байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Бат-Оргил, Б.Намуун нараас бусад есөн хүнээс сэтгэцэд нөлөөлөх хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн гэдэг нь тогтоогджээ. Мөн Б.Хүлэгтийн гэрт үзлэг хийж, үнэрч хоёр нохойгоор мансууруулах төрлийн бодис гэртээ нууж байгаа эсэхийг шалгуулжээ. Үнэрч ноход мансардны давхрын өрөөнөөс ундааны сав хоёрыг, бетон саван дотроос мөнгөлөг өнгийн гаанс, булангийн өрөөнөөс гялгар уутанд хийсэн ногоон өнгөтэй өвс, мөнгөлөг цаасанд ороосон хар тамхи, усны саван дотор гуурсан хоолой хийсэн гурван зүйл олжээ. Мөн эм хэлбэртэй шахмал цагаан зүйл олдсон байна. Дээрх зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

ТАЛИЙГААЧ Б.ХҮСЛЭН ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ ЧАДВАРГҮЙ БОЛТЛОО МАНСУУРСАН ҮЕДЭЭ ТАГТНААС УНАСАН БОЛОЛТОЙ

Талийгаач Б.Хүслэн амьд байхдаа учирсан гэмтэл байхгүй. Харин өндрөөс унах үедээ тархины суурь яс нь бяцарч, элэг уушги нь задарсан, хөл, гар, хавирга нь бүхэлдээ хугарсан байна. Тархины хүнд гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ гэсэн дүгнэлтийг Шүүх эмнэлгийнхэн гаргажээ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар Б.Хүслэн юуны учир амиа хорлох болсон бэ гэдгийг шалгаж тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа залуус “Бид хоорондоо огт муудалцаагүй. Шөнө ирээд өрөө өрөөндөө ороод унтсан. Өглөө цагдаа нар ирэх үед Б.Хүслэн амь насаа алдсан гэдгийг мэдсэн” хэмээн мэдүүлжээ. Мөн талийгаач залуугийн аав жүжигчин Б.Баатархүү цагдаа нарт “Манай хүү 2016 оны долдугаар сарын үед өмднийх нь халааснаас гялгар ууттай ногоон өнгөтэй өвс гарч ирсэн. Ингээд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хордлого тайлуулах эмчилгээ хийлгэж байсан” хэмээн мэдүүлжээ. Мөн талийгаачийн цуснаас авсан шинжилгээгээр мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Иймд Б.Хүслэн мансуурсан үедээ тагтнаас унаж амь насаа алдсан гэх дүгнэлт гаргасан гэнэ. Мөн СӨХ-ны байрыг шалгахад талийгаач тагтнаас ганцаараа унаж байгаа бичлэг олдсон байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Э.Намсрай, Б.Цэрэнням, Ж.Гантулга, Г.Дөлгөөнбаатар, Ц.Цэрэндорж, Б.Хүлэгт, Н.Жамух, Ц.Даваажаргал, Э.Есүнгэ нарыг Эрүүгийн хуулийн 188.2, 192.3.4, 192.2, 192.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Залуус удаа дараа мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан гэдэг нь тогтоогджээ. Мөн тэдэнд хар тамхи нийлүүлдэг гэмт хэрэгтнүүдийг ч шалгаж эхэлсэн гэнэ.

Хүүхэд, залуучуудын дунд хар тамхи, мансуурах төрлийн гэмт хэрэг “давалгаалж” байгааг албаны эх сурвалж онцолж байв. Энэ төрлийн гэмт хэрэг хууль хяналтын байгууллагын хяналтаас гараад олон жил болж байгаа. Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газарт хар тамхи байнгын хэрэглэж байгаа 17 мянга орчим хүний бүртгэл байгаа гэнэ. Мөн 76 мянга гаруй мансуурагч байна гэх судалгаа гаргаад байгаа аж. Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн хугацаанд хар тамхитай холбоотой хэдэн зуун залуусыг барьж шалгажээ. 40 гаруй гишүүнтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис худалдаалдаг, хэрэглэдэг бүлэглэлээс эхлээд жилдээ 18-25 насны 200-300 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг байна. Гадаадын улс орнуудаас хилээр оруулж ирдэг, түүнийгээ худалдан борлуулдаг, хэрэглэдэг гээд зохион байгуулалттай, сүлжээ гэмт хэрэг бий болоод байгаа. Үүнээс гадна хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг урлаг соёлын одууд хэрэглэх нь их болсон. Дуучид илүүтэйгээр хэрэглэж байгаагаас болж залуус хар тамхи хэрэглэх нь “гоё” юм байна гэсэн ойлголтыг авч байгааг үгүйсгэх аргагүй. Гэвч Монголын төр засаг хар тамхи хэрэглэж байгаа дуучид, олны танил хүмүүсийг шийтгэхдээ зөөлөн ханддаг. Нэгэн алдартай дуучныг гэхэд Ерөнхийлөгч Н.Энхбаяр хар тамхи татсан хэргээр ял авчихсан байхад нь өршөөл үзүүлж байсан. Мөн Ц.Элбэгдорж түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнаж байв. Энэ мэт хар тамхины хэргээр ял шийтгэл амссан дуучид бүгд өршөөгдөж, бага ял аваад шоронгоос гарцгаасан. Мөн хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж байсан гурван дуучин уран бүтээлийн цэнгүүн хийж байв. Өөрөөр хэлбэл, тэд хар тамхи, мансууруулах бодис татаж, хэрэглэдгээрээ ч, дуулдгаараа ч олны танил болж байгаа гэсэн үг. Тиймээс төр засаг хар тамхи хэрэглэж, мансуурдаг, худалдан борлуулж, залуусыг уруу татаж байгаа дуучдад хатуу хариуцлага хүлээлгэдэг болмоор байна. Сэргээшийн төрлийн эм бэлдмэл, сэргээш хэрэглэсэн тамирчныг хэдэн жилээр тэмцээн уралдаанд орохыг нь хориглодог шиг хатуу чанга шийтгэдэг болох хэрэгтэй. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, мансууруулах бодис хэрэглэсэн, бусдад худалдсан, бусдыг уруу татсан дуучид, урлагийнхныг дахин тайзан дээр гаргахгүй, олон нийтэд зориулсан уран бүтээл хийх эрхийг нь хэдэн жилээр хасдаг болох нь ирээдүйгээ бодсон зөв шийдвэр болно. Ийм аргаар залуус, олон нийтэд тэднийг хар тамхи хэрэглээд хэн ч биш болж байгааг харуулах төрийн хатуу бодлого манай улсад нэн тэргүүнд хэрэгтэй. Төр засгийн зүгээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийг залхаан цээрлүүлсэн ийм бодлого байхгүйгээс болж бидний хойч ирээдүй болсон хэдэн мянган залуу хар тамхины “боол” болж, цагаан тахалд чимээгүйхэн нэрвэгдэж байна. Хар тамхи хэрэглэсэн хүнд гэрэл гэгээт ирээдүй огт байхгүй, зөвхөн үхэл хүлээж байдаг гэдгийг залууст хатуухан анхааруулах шаардлага тулгарчээ.

Өдрийн сонин Э.БААТАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

23 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • haramsaltai bna Huulia changalah heregtei baihaa / 2017 03 сар 20/

    zochin

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 19/

    Хуулийг нь дээд зэргээр чангаруулах хэрэгтэй өөрийгөө ч өрөөлийг ч улс орноо ч АЛЖ байна шүү пээ.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 18/

    ALAAD, ALAAD, ALAAD ZALUUSIIG BUGDIIG N AL, BUUD, HORLOOD, SHATAAGAAD

    Хариулах
  • Болор / 2017 03 сар 18/

    Хүүхэд залуусын дунд хар тамхи хүчээ авлаа гэнэ үү. Битгий балайр. Зөвхөн төсвийн мөнгөөр хөлжсөн "баячууд"-ын хүүхдүүд л хийх ажилгүй, зорилгогүй, бэлээхэн мөнгөтэй тул хэрэглэж байгаан. Тэрнээс жирийн иргэдийн хүүхдүүдэд тэрийг чинь авах мөнгө ч байхгүй, байх сууцныхаа зээлийг төлөх гэж ажиллаад т

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 18/

    Xar tamhi arhi hereglegchid zuvhun uurtuu bln ar gerinhendee hor hohirol ychryylaad zogsohgvi bysdin ami nasand haltaig medseer yarisaar...Xyylia chanarjyylaach...........................

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 18/

    Айс тор-ын Коби гээд байдаг тэнэг залуу телевизээр ярьж байгаа ямар балай харагдсан гээч.Тэр лав мансуураад ярьж байсан ч байж магадгүй.Царай зүс яриа нь авах ч юм байхгүй

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 18/

    ХАР ТАМХИТАЙ ХАТУУ ТЭМЦМЭЭР ЮМ. ОЛОН УЛСАД ЦААЗЫН ЯЛТАЙ ЭНЭ ТАХЛЫГ НЭН ДАРУЙ ТАСЛАН ЗОГООХ ЁСТОЙ

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 17/

    ЭЦГИЙН БУЯН ЗОХИСОНГҮЙ ДЭЭ

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 17/

    zvgeer idsen mungu dotroos ni hatgadag ni ardchilsan esoo

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 17/

    ygasa ylsin munguur bayjsan dyrakyyd nygel n garn a da ehneese yhej bh shig bn bygd.l har tamhichin shasryyd bga jenko uuruu ch har tamhichin bga bh shalgah heregtei olon etseggyi hyyhed en tend gargaj bair uguud l . Bygd hudulmuruuruu bish shylj hylgaildsan mungu shyy de

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 17/

    оноох ялыг чангаруулах хэрэгтэй ш дээ, XARAGDAACHA

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 17/

    En hymyysiin shynal baragdahgyi ym a en myy sarmagchin tsarait 12 uruu bairaar yadag bn jenko ih hyn myytai hyn shyyy uuruu yaj amidrsana tas martsan yagaad shorond orohgyi vbaad bn byhniig munguur shiidej olon abgai solij solison abgai narih hyyhdyyd hays en myy n 12 uruu bysad n bairni neg dabhar.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 17/

    nas barsan hunii tuhai bichij baij ovog ner iig ni zaaval bichih heregtei yum uu..hevlel medeelliin es zui gej zuil baina uu

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 16/

    Роял Кастл хотхонд 2-3 айлын сууцыг нийлүүлж аваад орд харш шиг амьдардаг юм шүү дээ. Экс эхнэр Энхтуяа нь хүү Хүлэгттэйшээ амьдардаг. Б.Намуун гэж Женкогийн том охин, Хөвсгөлд цуутай хурим хийгээд бсн хүүхэн шүү дээ, одоо тэр нөхрөөсөө салчихсан, Бат-Оргил гэж залуутай үерхэж байгаа Тэр 2л татаагүй

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 16/

    um ma ni badmi hum

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 16/

    yandaa Battulga huuhdee humuuljuulj chadahgui baij tur yaj barihavdee

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 16/

    yandaa Battulga huuhdee humuuljuulj chadahgui baij tur yaj barihavdee

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 16/

    BATTULGIIM GAI

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 16/

    Унаад унаад бай таарсан шийтгэл бусуу

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 16/

    Har tamhi hereglej bg hvmvvs eswel olnii tanil eswel bayanii hvvhdvvd ym chin yu gj shiitguuleh ve dee odoo gartsan l ywj bgaa

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 16/

    Хар тамхитай холбоотой хэргийг цаазаар авахгүй бол дийлдэхгүй нь дээ.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 16/

    Арван хоёр өрөө байр гэдэг чинь юу гэсэн үг вэ?кинон дээр цахиур Төмөр ч мөндөө гэдэг шиг луйварчны хүү ч мөндөө

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 16/

    оноох ялыг чангаруулах хэрэгтэй ш дээ, өршөөгөөд шагнаад байхлаар ямар хэрэг байх юм бэ

    Хариулах