Н.Түвшинбаяр аваргын өмсгөл найман саяд хүрчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 17

“Аса” циркт “Нэр хүнд, Хүч чадал” нэртэй жүдочдын 50 саяын бооцоот тэмцээн өчигдөр болж өнгөрлөө. Монголын эмэгтэй жүдо бөхийн анхны тамирчдын нэг, их спортын дэвжээнээ 26 жил хүч, бяр, ухаанаа зориулсан, Бээжингийн олимпийн V байр, 2007 оны ДАШТ-ий 7-р байрын шагналт, Азийн наадмын хошой мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 15 удаагийн аварга, Гавьяат тамирчин юм. Тэрбээр өчигдөр хамт олныхоо дунд хүндэтгэл, бахархал дүүрэн зодог тайллаа.

Тэмцээний үеэр олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлагаар худалдаж, Н.Түвшинбаяр аваргынх 8 сая, Д.Сумъяагийнх 3,6 сая төгрөгийн үнэ хүрч, зарагджээ. Дуудлага худалдаанаас бүрдсэн мөнгийг жүдочид Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын гэр бүлд болон сайн үйлсийн аянд зарцуулахаар төлөвлөжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх