"miracle”, “kabellien” зэрэг зөвшөөрөлгүй эмээр гоо сайхны үйлчилгээ үзүүлж байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 20

Солонгосын иргэн Чоо Гангмен гэгч нь манай улсад аялах зорилготой гэдэг визээр орж ирчихээд, гоо сайхны салон зөвшөөрөлгүйгээр явуулж байсан нь тогтоогджээ. Иргэний гомдолын дагуу энэ сарын 12-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, тус газрын  үйл ажиллагааг зогсоосон байна.

Тус гоо сайхны газар нь үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүйн дээр Монгол Улсад бүртгэлгүй "miracle”, “kabellien” зэрэг эмийг ашиглан, эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлж байжээ. 

Мөн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй эмээр арьс салтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж гоо заслын тусламж үйлчилгээ үзүүлж, тусламж үйлчилгээнээс үүсэх эмнэлгийн хог хаягдлыг зохих журмын дагуу устгах арга хэмжээ аваагүй байсан аж.  

Тиймээс хоргүйжүүлэх, цайруулах, элэгний үйл ажиллагааг дэмжих антиоксидант үйлчилгээ бүхий Глутатион, Тиоктик ацид, Өндөр тунт витамин С гэсэн тариануудыг иргэд өөрийн фэйсбүүк хуудсыг ашиглан хууль бусаар импортлон худалдан борлуулж байгаа зөрчил илэрч байгаа тул энэ төрлийн тарилга худалдаж авахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв зайлшгүй худалдан авах шаардлагатай болвол:

1. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ. /ЭМЯ –аас авсан/

2. Гадна хайрцаг болон доторх савалгаа нь бүгд англи хэл дээр байгаа эсэх

3. Хайрцаг дээр Монгол улсын эмийн бүртгэлийн дугаар байгаа эсэх.

Хууль бусаар худалдан борлуулж байгаа эм, тариа нь хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсанаас чанарын шаардлага хангахгүй, эмийн үйлдлээ үзүүлэхгүй болохыг байх сөрөг талтай байдаг ажээ.

Мөн үүнээс гадна манай улсад үйл ажиллагаа явуулж буй гоо сайхны газрууд хэт олширч, чанаргүй хугцаа дууссан тариагаар үйлчилгээ үзүүлэх, чанарын шаардлага хангаагүй нөхцөлд иргэдэд үйлчэх зэрэг асуудал их гарах болжээ. Тиймээс охидын “хөөрхөн” болох хүслээр наадаж буй дээрх газруудаас сэрэмжилж байхыг анхааруулж байна.

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх