Өнөөдөр аз жаргалын өдөр

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 20

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Улмаар жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг "Дэлхийн аз жаргалын өдөр" болгон улс орнууд тэмдэглэж ирсэн байна. 

Сүүлийн үед улс орнуудын хөгжлийг тодорхойлохдоо аз жаргалын индекс гэдгийг гаргаж ирэх болсон бөгөөд улс гүрнүүд ч эдийн засгийн хөгжлөөс гадна хувь хүний хөгжил, аз жаргалтай ирээдүйдээ итгэлтэй байдал гээд олон зүйлийг харгалзах болсон аж. 
 Ямартай ч аз жаргалын өдөр гэдэг албан ганц өдөртэй боллоо. Гэхдээ хүн бүр л өдөр бүрийг аз жаргалаар дүүрэн, сайн сайханд тэмүүлж, инээмсэглэл дүүрэн өнгөрүүлж байгаасай.Дашрамд сонирхуулахад Монгол Улс дэлхийн аз жаргалтай улс орны жагсаалтад 215 орноос 146-д жагсдаг аж.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх