Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 20
・ 3

УИХ-ын гишүүн асан Д.Арвины “Их өргөө” компаниас болж хохирсон иргэд удаа дараа мэдээлэл хийж, хохирол барагдуулахыг сануулсаар байгаа билээ. Хохирсон гэх 500 иргэн өлсгөлөн зарлахаар болсон байна. Тодруулбал, Д.Арвин бэрийнхээ нэр дээр байдаг компанид ямар ч тендергүй төсөл өгч, улсын төсвөөс санхүүжүүлсэн, “Сансар” хотхоны 85 айл өрхийн 500 гаруй иргэнийг орох оронгүй болгосон, иргэдийн орон сууцны ордерыг барьцаалж банкнаас зээл авсан гэх асуудалд холбогдоод байгаа юм.
Тодруулбал, 2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Арвин Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Сансар хотхоны 142 айл өрхийн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулснаар тус хотхонд барилгын шав тавих ёслолыг хийж орон сууцыг 2015 оны долоодугаар сард хүлээлгэж өгнө хэмээн оршин суугчидтай гэрээ хийж байсан аж. Гэвч тус хотхоны 500 гаруй иргэд гурван жилийн хугацаанд орох оронгүй болчихоод байгаа юм байна.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.