ШӨХТГ-ын байранд гал гарсныг унтраалаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 20

Засгийн газрын XI байранд гал гарчээ. НОБГ-ын Чингэлтэй дүүргийн гал унтраагчид шуурхай ажиллажу галыг унтраасан байна.

Энэ байранд  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг  төрийн болон төрийн бус олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм. Барилгын хоёр давхраас гал анх гарсныг газар авахуулалгүй зогсоож чадсан байна. Галын шалтгааныг шалгаж эхэлсэн гэж ЧД-ийн галын аравдугаар ангийн байцаагч ярилаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх