Эх орноосоо дайжих хүсэлтэй иргэдийн тоо ихэслээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 20 ・ 9

“Жилд 600 хүн виз мэдүүлдэг байсан бол, одоо өдөрт 600 хүн “дүрвэхийг” хүсч байна”

“Монголд амьдрах хүнд боллоо, гадагшаа л гаръя” гэх иргэдийн тоо сүүлийн хэдэн саруудад эрс олширчээ.

Анх “Зуучлах товчоо” байгуулагдаж Солонгост ажиллах иргэдийг бүртгэж эхлэх үед жирийн иргэдээс эхлээд эмч багш, төрийн шагналтнууд, гавъяат цолтнууд нь хүртэл олноороо хонон өнжин дугаарлаж бүртгүүлдэг байсан үе эргэн ирэх нь.

Ажил эрхэлж байгаа иргэд лизингийн өр, үнэ ханшны өсөлтөд дарлуулж, ажлын байраа орхин Солонгосын виз хүсэхээр дугаарлаж байна. Хоёрхон жилийн өмнө өдөр тутмын сонинд “Солонгос сонин биш болжээ” гэж бичиж байв. “Жилд нэг дүүргээс 600 хүн бүртгэх ёстой ч тоондоо хүрдэггүй” гэж СБД-ийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Б.Гантуяа ярьж байж.

Гэтэл 2016 оны аравдугаар сараас 2017 оны гуравдугаар сарын хооронд нэг өдөрт л 600 хүн виз хүсэх материалаа ирүүлж байгаа аж. Хариуг өдөрт нь өгдөг байсан бол өнөөдрийн ачааллаас үүдэж 15 хоног хүлээлгэдэг болж. Түүнчлэн виз аваад явсан иргэдээс “харлаж” үлдэх нь олширсон байна. Тухайлбал 2016 оны 11, 12-р сард виз авсан хүмүүсээс 500 орчим хүн, энэ оны нэгдүгээр сард 221 хүн хууль буаар оршин суух сонголтыг хийжээ.

Ийнхүү Монгол Улс тус улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоог тэргүүлж байна гэдгийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдсэн. Эрх баригчид ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсанаар зах зээлд хөрөнгө цутгах боломжтой боллоо гэх маягаар мэдээлж байна. Гэвч НӨАТ, ХАОАТ, нийгийн даатгалын татварыг нэмснээр хөдөлж, хөдөлмөрлөж байгаа иргэдэд ачаалал үүсгэх атлаа ахмадын хишиг, цалинтай ээж гэх мэтийн ажиллах боломжгүй иргэдэд амьжиргаа залгах төдий мөнгө хуваарилсан хэвээр байна. Энэ нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотой учир ийнхүү “додомдож” орхиод, нийгэмд баялаг бүтээж буй давхрагатайгаа “тулж ажиллах” шийдвэрийг гаргаад байгаа юм.

Ирэх хаврын чуулганаар төсөвт тодотгол хийснээр дээрх татварын нэмэгдлүүдийг баталгаажуулна. Эдийн засгийг нуруундаа үүрч явдаг хувийн хэвшлийнхэнд, цаашлаад төрд ажиллаж цалингаараа амьдралаа зогоож яваа иргэдэд хамгийн эмзэг тусах нь ойлгомжтой. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 173 хувьтай тэнцэж, бага орлоготой улсуудын өрийн дундажаас 20 дахин өндөр болтлоо өссөн энэ үед төрийн бодлого улстөржихгүй, иргэдээ хамгаалсан ухаалаг шийдэлтэй байх ёстой.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгуультай уялдаж, иргэдийн саналыг ямар ч хамаагүй үнээр авахын төлөөх эрх баригчдын улайрлын золиос болох нь тодорхой. Харин сонгуулийн маргаашаас эхлэх гурван жилийн хугацаанд эдийн засгаа аварч иргэдээ эх орондоо амьдрах баталгаатай болгож чадах уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 27/

    uurhaid ajildag zaluuchuud bna solongost baigaa ym shig oron gereesee hol ajilluuij bgaa kompani ni ter hvnii hodolmoriig soron uu gehees ar ger amidraliig bodoh ym baihgvi dee

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 27/

    mongoloor neg zaluuchuud ajilgvi bna mongold ajilhad awdag tsalin baga amidrald hvreltsehgvi bnadaa zaluu ger bylee demjsen bodolgo manaid alga bna

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 21/

    Daijih yu baihawdee zailuul ajilgvin ZOWLON ajiliin bairgvi TSALIN BAGATAI TORIIN BODLOGO BURUU . TSALINGAAS TSALIN horoond OODOO DEESHEE DEWSIH ymarch nohtsol baihgvi bolohoor amidralaa ood tatah gej ywaj bgaa m shde

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 21/

    odoo tun udahgvi taygaa tulsan emee owoo nar mongoloor neg bolno tetgewertee orj chadalgvi burhan bolno MONGOLIIN BODOLGO ENE dee zaluuchuud ni gadaad garaad ger bvlee martaad mongooloor neg salalt MONGOLIIN BODLOGO ENE IIM L BNDA ERONHIILOGCHOO

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 21/

    MONGOLDOO GER BVLEER NI HODOO ORON NUTAGRUU ILGEELTEER YWUUIJ MAL MALLAH TARIA BUDAA TARIH MONGOL HODOO SUMDAD AJILIIN BAIR TAI BOLGOJ TSALIN 1SAR TOGROG TSAINJUULNA GEED OOR HANGALT YU BAIDAGII IIMERHVV BODLOGO YWUUIBAL YAASII MALAA SAIN MALLAAD TARIA GAA SAIN TARIAD BGAA HVMVVSIIG NI TSALIN MONGII

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 21/

    mongoliig vneheer ganhuulj bnadaa ene elbegdorj mongoliin bodlogo buruu baindaa zaluuchuudiig ingej olonoor ywuuiah vneheer buruu ene tur zasgiinhan ajiiaa hhihgvi baina

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 21/

    ERONHIILOGCHOO TA HVN MONVV ZALUU GER BVLIIG HANTAD NI BAIGAHIIN TULD ZALUUCHUUDAA TOGTWORTOI AJILIIN BAIRTAI BOLGOOCHEE 8 JIL TA YU HIIW AJILAA TAILAGNAACH ARD TVNENDEE

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 21/

    tetgewer nemne gej ergvvtej baihaar zaluuchuudaa ajil olgoochee mongoloor neg salalt gadaad ywaaad l oor ger bvltei boldog onchrol salalt mongoloor dvvren bna da

    Хариулах
  • Mongolchyyd mini zorilog doo hyreh ni eersdiin chini gart baigaa! / 2017 03 сар 20/

    Eh oron ni hyneen orsin syyh erheer hangah chag tylgaraad bna daa!

    Хариулах