"Нүүдэлчдийн зүг" майхант цугларалтанд 6000 хүүхэд оролцоно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 20

Дөрвөн жилд нэг удаа болдог Жембори буюу майхант цугларалт үйл ажиллагаанд  11-17 насны охид, хөвгүүд оролцох боломжтой энэ удаагийн арга хэмжээг “Нүүдэлчдийн зүг” уриатай Монгол улсад зохион байгууллахаар боллоо. Жембори олон улсын скаутуудын Майхант цугларалтанд 50 гаруй орны төрийн далбаа намирч 6000 хүүхэд оролцохоор болсон байна. Ази номхон далайн бүсийн скаутын 31-р жембори нь олон улсын хүүхдийн найрамдал цогцолборт 7-р сарын 27-ноос 8-р сарын 2 өдрүүдэд болохоор боллоо.

АСЕМ-ын чуулга уулзалттай энэ зэрэгцэх томоохон хэмжээний үйл ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийхэнтэйгээ нэг хотхонд байрлаж, бүх хөтөлбөрт оролцож, нэг гал тогоонд хоолоо хийнгээ тэдэнтэй эх хэлээр нь ярилцан гадаад хэлнийхээ мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, цаашид байнгын харилцаа холбоотой байх боломж нээгддэгээрээ онцлог болж өнгөрдөг. Энэ жилийн хувьд Дэлхийн 30 гаруй орноос 2000 хүүхэд ирэхээр болсон бол манай улсаас 4000 хүүхэд оролцох юм байна.

Залуучууд нэг дор цуглаж, Үндэсний онцлогийг харуулсан шоу үзүүлбэр, ёслолын ажиллагаа, галын наадам бүхий жемборийн нээлт, хаалтын ажиллагааны төвд хамтдаа байж, Монгол уламжлал Наадамд эх орноо сурталчилж, соёлоор омогшиж, дэлхийн өнцөг булан бүрийн үе тэнгийн залууст 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөгчдийн урлагийн гайхам тоглолтыг үзүүлэхээр бэлтгэл ажилд орсон байна.

Залуус зургаан хотхонд байрлах аж. Тодруулбал,

  • Адал явдалт цогцолбор: Энэ нь төрөл бүрийн авхаалж самбаа, эр зориг, багийн ажиллагаа шаардсан өртөө
  • Шинжлэх ухаан, танин мэдэхгүйн цогцолбор: Шинжлэх ухааны туршилтууд, танин мэдэхгүйн сонирхолтой өртөө
  • Браунси арал цогцолбор: Скаутын төрөл бүрийн чадваруудыг олгох, шинээр суралцах өртөөнүүд
  • Нийгмийн хотхон цогцолбор: Амьдралд хэрэгтэй, дэлхийн иргэний хувьд анхаарал хандуулах мэдээллүүдийг багтаасан өртөөнүүд
  • Нүүдэлчдийн соёл цогцолбор: Монгол ахуй, нүүдэлчдийн соёл, уламжлалтай танилцах өртөөнүүд
  • Чөлөөт цагийн цогцолбор: Төрөл бүрийн спорт болон хөгжөөнт тоглоомууд, шинэ дуу, бүжиг сурах өртөөнүүд зэрэг төвүүдээр зочилж өөрийгөө сорьж, хөгжүүлэх, шинэ мэдлэг олж авах юм байна.

Энэ удаагийн үйл ажиллагааг Ази номхон далайн бүсийн скаутын товчоо, Монголын скаутын холбооноос зохион байгуулж байгаа ба арга хэмжээнд оролцох хүсэлтэй хүүхэд, залуусыг бүртгэл явагдаж байгаа гэдгийг Жемборийн зохион байгуулах хорооны дэд дарга Г.Мөнхтулга хэллээ.

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх