Үс засуулахад тохиромжгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 21

Аргын тооллын 3 сарын 21, Ангараг гараг. Билгийн тооллын 24, Суулга одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх