Өнөөдрийн өрнийн зурхай

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 21

ХОНЬ - (3/21-4/19)

Хамтын ажиллагааны өдөр. Хамт олноороо нэгэн зорилгод нэгдэн ажиллавал өндор үр дүнд хүрнэ. Оюуны чадавхи нэмэгдэнэ. Зөн билгээ, хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Эндээс та мөн чанартаа нэвтрэх түлхүүрийг олно. 

ҮХЭР - (4/20-5/20)

Сөрөг нөлөө ихсэх өдөр. Шинээр аливааг хийж эхлэхэд муу. Мөн томоохон эд зүйл худалдан авахаас зайлсхий. Эхлээд удаж байгаа ажлаа дуусгах, ажлаа дүгнэхэд сайн. Бусадтай хийсэн ажил санал зөрөлдөөнд хүргэнэ. 

ИХЭР - (5/21-6/21)

Шийдэмгий байж, идэвхитэй ажиллавал амжилтанд хүрнэ. Ямар ч ажлыг барьж авахдаа эргэлзэх хэрэггүй. Ажилдаа санаачлагатай бүтээлчээр хандаж, өвөрмөц содон шийдлүүдийг ашигла. Бие хамгаалах урлаг, спортоор хичээллэвэл бие сэтгэлийг эрүүлжүүлнэ.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Хариуцлагатай байх өдөр. Өнөөдөр ярихаасаа илүү хийхийг чухалчил. Бусадтай харьцахдаа хянуур бай. Таны зөн билиг хурц байх боловч чухал шийдвэр гаргахдаа эрүүл саруул тооцоон дээр үндэслэ. Ажил төрлийн хүрээнд өрнөсөн мэтгэлцээнд тодорхой баримт нотолгоог жишээ болговол үр дүнтэй.

АРСЛАН - (7/23-8/22)

Мэдрэмж хурцдах өдөр. Мэргэ төлгө тавиулвал үнэн бууна, зөгнөл заавал биелнэ. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж зөгнөгтүн. Шинээр ажил төрөл эхлэх, мэдээлэл солилцох, туршлага судлахад ээлтэй сайн.

ОХИН - (8/23-9/22)

Сэтгэл хямрах, бусадтай ам мурийх, үл ойлголцох хандлага давамгайлна. Хамтын ажиллагаа үр ашиг муутай. Хэн нэгний дэмжлэгт найдах хэрэггүй. Санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд муу. Бусдад мөнгө зээлдэх, бусдаас зээлэх нь ашиггүй. Та шинэ танилтай болно.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Ирээдүйгээ зөгнөн харах өдөр. Урлагийн сачбарт ажиллагсдад бүх талаараа саин. Эмнэлэг, анагаахын салбарт ажиллагсдын ажил өөдрөг байна. Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясалгал үйлдэх, засал ном хийлгэхэд тохиромжтой. Сайхан сэтгэлийг тань ашиглах хүн байна.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Идэвхитэй, гүйлгээ ухаантай хүмүүст ээлтэй. Шинэ гэрээ хэлцэл байгуулах, холын замд гарах, шинэ ажил төлөвлөхөд сайн. Спортоор хичээллэж, бие махбодоо чийрэгжүүлэхэд анхаар. Ажил төрөлдөө санаачлагатай байх нь амжилтын үндэс.
НУМ - (11/22-12/21)

Ачаалал ихтэй өдөр. Ажил мэргэжлийн хүрээнд ойлгомжгүй зүйл гарч магад. Сэтгэл түгших, хямрах тул түвшин байхыг хичээ. Аливааг хийж эхлэхийн өмнө алдаа оноогоо сайтар нягтал. Бусдыг уучлах, гэм буруугаа наминчлах, эв эеийг хичээх, ойлголцоход сайн.

МАТАР - (12/22-1/19)

Таны зөн билэг хурцдаж, ер бусын онгод, сэтгэлийн хөөрөлд автана. Та хүсвэл бүхний учрыг олж чадна. Маань тарни унших, бясалгал үйлдэх, бурханд мөргөх, мацаг барихад сайн. Харьцаа холбоо идэвхижин, санхүүгийн байдал сайжирна.
БУМБА - (1/20-2/18)

Хариуцлагатай, тууштай ажиллавал амжилтанд хүрнэ. Худал хуурмаг бүхэн ичлэгдэж цэвэр ариун ёс ялна. Шинээр аливааг эхлэх нь таагүй тул өдөр тутмын ажилдаа анхаарлаа хандуул. Эд юм, бичиг цаасаа эмхлэн цэгцэл. Ном унших, гэгээрэл ухааралд тэмүүлэхэд сайн.

ЗАГАС - (2/19-3/20)

Өдрийн эхний хагаст аливаа ажлыг шинээр эхлэж болох хэдий ч төлөвлөгөө зохиоход муу өдөр. Сэтгэл санааны эмзэг байдал, хорон муу бодол ихэснэ. Тиймээс үзэл бодлоо хянаж, биеэ барихыг хичээгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх