Анх удаагаа газар хөдлөлтийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 21

Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ.

Мөн Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарах бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм.

Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед Та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй юм.

Иймд гамшгаас хамгаалах дадлага, сургуульд оролцохдоо иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хүн нэг бүрийн үүргэвчийг бэлтгэж, бэлэн байдлаа хангасан байх ёстой.

Гамшгийн үед хэрэглэх хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх