Өнөө өглөө нийтийн тээвэрт явж байсан автобус шатжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 21 ・ 1

Нийтийн зорчигч тээврийн автобус үйлчилгээнд явж байхдаа шатсан хэрэг өнөө өглөө гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Сансарын тунель орчимд зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарсан тухай дуудлага 09.37 цагт ОБЕГ-т иржээ.  Гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид дуудлагын дагуу ажиллаж, галыг  шуурхай унтраасан байна.

Гал автобусны мотороос гарсан бөгөөд гал сөнөөгчдийг очихоос өмнө зорчигчид автобуснаас буусан байжээ. Уг автобус нь "НЧБ" ХХК-ийн автобус байжээ. Азаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй ажээ.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 21/

    Солонгост актлагдсан автобус монгол ирээд шатаж байна даа. Азаар хүний амь байсангүй. Энэ автобуснуудаа солих цаг болсон. Маш их утаа, хор ялгарууж байгаа шүү.

    Хариулах