Таныг бодсоноос чинь илүү туранхай харагдуулах хувцаслалтууд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 21

Гоё сайхан харагдах хүсэл байвч тураах дасгал, хоолны дэглэмээ маргааш, нөгөөдөр гэж хойшлуулсаар яваа хүн маш олон. Гэхдээ ямар бие галбиртай байхаас үл хамааран сайхан харагдахыг хүсэх нь хүн бүрийн хүсэл юм болохоор түр ч болов туслах дараах зөвлөгөөг хүргэж байна. Доор санал болгосон зөвлөгөөг дагаснаар та байгаагаасаа илүү туранхай харагдаж чадна гэдгийг загварын мэргэжилтнүүд хэлж байна.

1. Шөвгөр хоншоортой гутал өмсөх

01

Шөвгөр хоншоортой ямар ч гутал нь хөлний хэлбэрийг засч, биеийн ерөнхий пропорцыг тэнцвэржүүлж өгдөг. Түүнчлэн даашинз, урт болон богино банзал, нарийхан болон өргөндүү өмд зэрэг дээр гайхалтай хослодог.

2. Шулуун загварын жийнс

02

Шулуун загварын жийнс нь тарган хүнийг туранхай, хэт туранхай хүнийг хэвийн харагдуулдаг давуу талтай. Мөн ажил хэрэгч, болон чөлөөт загварын хувцаслалт дээр төгс зохицно.

3. Жийнсэн өмдөн дээр хүрэм өмсөх

03

Энэ нь туранхай гэхээсээ илүүтэй залуу, загварлаг харагдуулдаг. Хэрвээ та наснаасаа залуу, байгаагаасаа туранхай харагдахыг хүсвэл энэ зарчмыг баримтлаарай.

4. Гутлынхаа өнгийг ижилсүүлэх

04

Гутал болон даашинз, цамцны өнгө хоорондоо ижилхэн байвал илүү өндөр, гуалиг харагддаг.

5. Энгэрээ задгайлах

05

Битүү цамц өмссөн хүний хажууд цээжин хэсгээ бага зэрэг ил гаргасан, гурвалжин захтай цамц өмссөн хүн хамаагүй цэмцгэр, туранхай харагддагийг та мэдэх үү? Тиймээс энэ дүрмийг ч гэсэн баримтлаарай.

6. Өмд, цамцны өнгө ижилхэн байх

06

Ингэснээр байгаа хэмжээнээсээ илүү туранхай, өндөр, бас цэвэрхэн харагдана. Нэг дор дөрөвөөс илүү өнгө оролцуулсан хувцас өмсөөд хэрэггүй гэдгийг санаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх