Төөрсөн иргэдийг хайж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 22

Завхан аймгийн Баянхайрхан сумаас Нөмрөг сум орохоор Портер загварын ачааны автомашинтай хоёр иргэн 2017.03.20-ны өдрийн 03:00 цагт гараад Нөмрөг сумаас 33 км-т “Агуйтын дөрөлж” гэдэг газар машин цасанд суусан тул иргэн Х /62 настай, эрэгтэй / татах машин олохоор сум руу яваад сураггүй болсон тухай дуудлага 2017.03.21-ний өдрийн 14:15 цагт ирснээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, сумын төвөөс 15 км-т “Сант толгойн-Ар” гэдэг газраас осгож нас барсан байдалтай байсныг олж цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Харин Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн “Ямаан-Ус” гэдэг газар өвөлжиж байсан малчин Ц /57 настай, эмэгтэй/ малдаа яваад сураггүй болсон дуудлагаар /03 дугаар сарын 21-ний өдөр 14:00 цагт/  эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 22-ны өглөөний 04:00 цагийн орчим эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн “Буга-Уул” гэдэг газар хаваржиж байгаа малчин С /34 настай, эмэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 21:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 22-ны 00:50 цагт гэрээс нь хойд зүгт 5 км-т Буурал багийн Цахир гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Одоогоор Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нар өчигдөр буюу 21-ний өдрийн 08:00 цагт мал тууж авчирахаар яваад сураггүй болсон, мөн аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар иргэн Я-гийн 10-15 насны 3 хүүхэд 22:30 цагт малтайгаа шуурганд уруудаж төөрсөн, Өмнөговь сумын Холбоо багийн “Орломт толгой” гэдэг газар иргэн З /25 настай, эмэгтэй/ амаржих гэж байна гэсэн дуудлагаар 2017.03.21-ний өдрийн 14:40 цагт сумаас гарсан сум дундын эмнэлгийн их эмч Д, жолооч А нар Трайл загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Хаш” гэдэг газар оршин суугч иргэн С /50 настай, эрэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 19:00 цагийн үед Хаш багаас сумын төв орохоор мотоцикльтэй гарч яваад сураггүй болсон гэсэн дуудлагын дагуу тус тус эрэн хайх ажиллагаа явуулж байна.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх