Рекет хийдэг гэх "Босоо хөх монгол"-ынхонд ял оноолоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 22 ・ 4

“Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд гэх Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар нар өнгөрсөн оны тавдугаар сард БНХАУ-ын иргэн Ж-г айлган сүрдүүлж 30 сая төгрөг авсан билээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 149.3 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьж байсан юм.

Эрүүгийн хуулийн 149.3-т зааснаар энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуулиндаа заасан байдаг.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч шүүхэд шилжүүлсэн байсан.

Улмаар хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өнгөрсөн даваа гарагт хэлэлцэж шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн байна.

Шүүгдэгч Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар нарт гурван жил нэг сарын хорих ял оноож, тус ялыг тэнсэн харгалзлаа.

Мөн Хэнтий аймгийн Галшар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалт бүхий “Northwind” компанийн хятад ажилчдыг “Босоо Хөх Монгол”, “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн гишүүд дээрэмдсэн талаарх мэдээлэл цацагдаад байгаа. 

Тэд энэхүү компанируу шууд л дайрч орж хятад ажилчныг үг хэлэхийн сөхөөгүй зодож биед нь байсан 2.8 сая төгрөгийг аваад алга болсон гэдэг.  Түүнчлэн ганц энэ компаниар зогсохгүй эдгээр бүлгэмүүд орон нутгуудаар явж овоо хэдэн төгрөг татчихдаг байсныг гэрчлэх хүмүүс гарч ирсээр байна.  Тэд Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр явж уул уурхайн компаниудыг дээрэмддэг гэдэг нь өдгөө нотлогдсон.

 

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 26/

    Сайн байна, үйлдлээ сайн боловсруулж,бодлоготой хийцгээ . Харин шүүхийнхэн шүүсэн л болж шүү , тэнсэнгээс илүү ял өгч болохгүй шүү .

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 23/

    tiim l bh heregtei. deerh bulgemuudiin ajiliig demlij bna

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 22/

    yponiig hen hvchirheg bolgoson bee..ykuza nar ... mongoliig hen doroi bolgoson be..ardchilagchid... mongoliig hen uud ni tatah ve ...shudarga es ... turd ni vvnii derged ulsaar ni gazar shorootoi ni iddeg hulgaichuud bsaar bhad ...mongoliin shvvh gej dee....

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 22/

    Жаахан задгай болхидуу хийсэн дутагдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй юм

    Хариулах