Монголын циркчин АНУ-д амиа алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 22

“Циркиус Монголиа” хувь компанийн циркчин монгол охин гуравдугаар сарын 15-ны өдөр АНУ-д амиа алджээ. 

АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан талийгаачийн амиа алдсан шалтгаан нөхцөл, талийгаачийн шарилыг эх орон руугаа зөөж, тээвэрлэх зэрэг холбогдох бүх асуудлыг зохицуулан ажиллаж буй гэдгээ мэдэгдлээ.

Ч.Хатанбаатар гэх захиралтай “Циркиус Монголиа” компанийн жүжигчид хамтлагаараа АНУ-д аялан тоглолт хийхээр өнгөрсөн долоо хоногт тус улсыг зорьсон байсныг эх сурвалжууд мэдээллээ.

Одоогоор хамтлагийн бусад гишүүд болон компанийнх нь захирал АНУ-д байгаа юм байна.

Талийгаач нь бусдын халдлагад өртөж нас барсан эсэхийг хамтлагийнх нь зүгээс болоод ар гэрийнхэн нь нууцалж байгаа юм байна. 

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх