Баянхонгор, Завханд цас орсоор байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 22

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд өчигдрөөс эхлэн цас үргэлжлэн орсоор  36 см-ын хэмжээнд хүрчээ. Цасны үеэр Гурванбулаг сумаас гарсан бага насны хоёр хүүхэдтэй дөрвөн хүнтэй приус маркын автомашин сураггүй болсон, улсын чанартай замууд хаагдсан, сумдын замын хөдөлгөөн хязгаарлагдсан зэрэг нөхцөл байдал Баянхонгор аймагт үүсээд байна.

Мөн Баянхонгор сумын зарим багийн малчин өрхүүдэд өвс тэжээл хүргүүлэх, бүх сумын зорчих хөдөлгөөнийг 03-р сарын 23-ний өдөр буюу маргаашийг дуустал хорих зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн гуравдугаар сарын 26-аас цаг агаар дулаахар төлөвтэй байгаа ажээ. Мөн Завхан аймагт их хэмжээний цас орсоор байгаа юм байна.  

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх