Хилийн цэргийн офицер залуу цахим гэмт хэрэг үйлджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 28 ・ 1

Хилийн цэргийн офицер залуу цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзлшгүй байна. турайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд Хил хамгаалах ерөнхйи газарт ажиллаж байсан, 24 настай С хэмээх офицер залуу фэйсбүүкт “Oogii oogii” гэх хуурамч хаяг нээж, олон гишүүнтэй групп, пэйж хуудаст “Бага хүүтэй мөнгө зээлүүлнэ” гэсэн зараар залилан хийж байжээ. Тэрээр зээл авахаар хандсан иргэдийг залилдаг байсан аж.  

Хэргийг тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 5-нд С хэмээх офицер албаны дүрэмт хувцсаа өмсөн, ажлын байраа орхин явж, гэмт хэрэг өдүүлсэн нь шалгалтаар тогтоогджээ. Тэрбээр дээрх зарын дагуу холбогдсон оюутан охид, бүсгүйчүүдээс зээлэх мөнгөний барьцаанд нүцгэн зургийг нь авч, дараа нь гэрээ байгуулах нэрээр хууран мэхэлж хүчирхийлж байсан аж. Мөн нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулна хэмээн сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэж байсан нь ч батлагджээ.

Өнөөдрийн байдлаар С-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн шалгаж буй юм байна. Түүнд Эрүүгийн хуулийн 126.2.5, 149.1 дэх хэсэгт зааснаар “албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчирхийлсэн, далайлган сүрдүүлсэн” гэх үндэслэлээр хэрэг үүсгэн, улмаар яллагдагчаар татан хэрэг үүсгэжээ. 

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 28/

    Та энэ этгээдийн нэрийг насан туршид нь нууж,хувийн хэрэг картан дээр нь дандаа цаашаа харсан зургыг нь тавьж байж чадах юм уу?харин наашаа харсан зургыг нь тавибал бид энүүнд зальдуулахгүй,хууртахгүй мэхлүүлэхгүй байж,гэмт халдлагаас өөрийгөө өрөөлийг ч урьдчилан сэргийлэх биш үү?

    1
    Хариулах