Сумдад ажилласан эмч нарыг цэргийн алба хаасанд тооцно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 28

Орон нутагт ажиллах эмч нарыг дэмжих зорилгоор алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт гурван жил ажилласан эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцохоор болжээ.

Мөн цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, улмаар хоёр салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар өнөөдөр хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.

Санамж бичигт дээрх шийдвэр болон эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулж, ачааллыг бууруулах зорилготой Зүүн бүсийн гурван аймаг, мөн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн иргэдийн харвалт, шигдээс, гэмтэл, хордлого зэрэг яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй  Цэргийн төв эмнэлэгт хүлээн авах болон түүний бэлтгэл ажлыг хангахаар тусгасан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх