Солонгост хүн дайрсан монгол эмэгтэй солонгос цагдаатай явж байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 29 ・ 1

Өмнөд Солонгос улсын Чежү арлын Согүйпү дүүрэгт Монгол улсын иргэн 41-н настай эмэгтэй А нь зам тээврийн осол гаргаж, нутаг нэгтнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг үйлдсэн  тухай бид өмнө нь мэдээлсэн.  Хэрэг хийсэн  Монгол эмэгтэй Б-гийн хамт явж байсан ба тэд замдаа түр зогсож амраад цааш хөдлөхдөө жолооч осол гаргаж, түүнийг машинаараа дайрсан байна.    Гэвч А нь хэргийн газарт түүнийг орхин зугтаасан ба долоон цагийн дараа цагдаагийнханд саатуулагджээ.Тэгвэл хэргийг шалгаж байгаа Чежү арлын цагдаагийн газраас Монгол эмэгтэй А нь хэрэг үйлдэх үедээ ганцаараа биш, харин түүнтэй хамт Чежү арлын цагдаагийн газрын нэгэн ажилтан, Солонгос иргэн Ким байсанг илрүүлжээ.

 Солонгос цагдаагийн ажилтан Ким "Би уг машинд сууж явсан нь үнэн. Гэвч архидан согтууруулах ундаа хэт их хэрэглэсэн тул машинд суусан цагаасаа эхлээд унтсан учраас хэрэг гарсаныг мэдээгүй" гэж мэдүүлжээ.

Монгол эмэгтэй баригдсаны дараа цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт "Хэрэг гарах үед би ганцаараа байсан" гэж худлаа мэдүүлж байсан юм байна .Чежү арлын цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: