Жеки Чаны нууц охин амиа хорлохыг завдав

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 07 ・ 1

62 настай нэрт жүжигчин Жеки Чаны нууц охин Этта амиа хорлох гэж завдсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Тайландад найзуудынхаа хамт амарч байсан Этта гурав хоногийн өмнө гэр лүүгээ буцаж ирүүтээ амиа хорлох оролдлого хийжээ. 

Нэрт жүжигчний нууц охин амиа хорлох хүсэлтэй байгаагаа урьд нь цөөнгүй удаа цахим хуудсандаа бичдэг байсан гэнэ.  Тодруулахад, Этта 1999 онд Жеки Чан жүжигчин бүсгүй Элейн У Цилитэй хэсэг хугацаанд явалдсаны "үр дүн"-д мэндэлсэн юм. Жеки Чан энэхүү явдлаа алдаа байсан гэж мэдэгдсэн бөгөөд охиноо өөрийнх гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: