"Яг түүн шиг" II дугаарын ялагч Б. Халиун /С. Сэрчмаа- Эрх саран/

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 10 ・ 1
“Яг түүн шиг-2” шоуны хоёр дахь дугаар содон сонирхолтой үзүүлбэрүүдээр үзэгчдэд хүрэв.

“Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар энэ удаад алдарт дуучин Bitpull-ыг Монголчууддтай уулзуулсан бол дуучин А.Хишигдалай Маралжингоо найзыгаа дуурайн, “Х  Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү эсрэг дүрдээ буюу дуучин Cher-ын эмоцийг тайзнаа гарган шүүгчдийн ширээн дээр бүжиглэсэн нь олны нүдийг орой дээр нь гаргасан гэхэд болно.

Харин “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг Taylor Swift, дуучин Б.Халиун Сэрчмаагийн “Эрх саран”-г дуулж,  дуучин С.Гантогоо этгээд содон Lady Gaga болж, төгөлдөр хуурч  Ами альтернатив дуучин Отгоо, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү попын хаан Micheal Jackson нарын дүрд хувирсан юм.

Шоуны хоёрдахь дугаарын ялагчаар дуучин Б.Халиун тодорсон юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: