Шатахуун түгээх дээрэмдсэн хэрэг дахин гарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 11

Шатахуун түгээх станц дээрэмдсэн хэрэг дахин гарчээ. Тодруулбал энэ сарын  2-3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцад халдлага гарч, дээрэмдүүллээ гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн алба хаагчид очиж шалгалтын ажиллага хийжээ. Улмаар тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах ажлыг  шуурхай зохион байгуулснаар гэмт хэргийг үйлдсэн хоёр этгээдийг саатуулан шалгалтын ажиллагаа үгэлжилж байгаа ажээ. Тухайн этгээдүүд  нь 17-18 настай бөгөөд шатахуун түгээх станцаас орйолцоогоор 400 орчим мянган төгрөг дээрэмдэн авч явсан байжээ. Эд мөрийн баримтаар дээрэмдсэн мөнгийг нь хураан авчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх