Үндэсний баяр наадмын комисс, төсөв ил болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 12 ・ 2

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт 4 тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлснээс наадмын нийт төсвийг хоёр тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцсон байна. 

 Үндэсний баяр наадмын зохион байгуулах нийт зардал нь өнгөрсөн оны баяр наадмын зардлын гүйцэтгэлээс 143.8 сая төгрөгөөр буурчээ. Энэ талаар  Шадар сайд У.Хүрэлсүх ярихдаа

"Үндэсний их баяр наадам бол жилдээ ганц удаа  болдог Монгол түмний баяр. Тиймээс төрийнхөө их наадмыг бид сайн зохион байгуулах ёстой. Гэхдээ засаг төр мөнгө багатай байгаагийн зовлонг бас ойлгох хэрэгтэй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэгчлэн төсөвтөө тааруулаад, чанартай сайн зохион байгуулах зорилгоор бэлтэл ажлаа сайтар базаа. Шаардлагатай газруудад  зохион байгуулах комисс очиж ажиллаж, бодит байдалтай талилцаарай" гэсэн юм.  

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд БСШУЯ, ЗТХЯ, Нийслэлийн соёл% урлагийн газар, ОБЕГ-уудаас төлөөлөл багтаж байгаа юм. Тус хороо салбар ажлын хэсгүүдээс орж ирсэн зарим саналуудыг хуралдаанд танилцуулав. Тухайлбал, бөхийн засуул нарт энгэрийн микрофон зүүлгэх зардалд 6 сая төгрөг нэмж тусгах санал оруулсан нь дэмжигдэв.  Ингэснээр бөхийн барилдааны үеэр үүсдэг зарим асуудлуудыг шийдэх боломжтой аж.

Урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш  цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр  тус тус тооцсон байна. Өнгөрсөн оны баяр  наадмын соёл урлагийн арга хэмжээний нийт зардал 991 сая төгрөг байсан аж. Энэ жилийн наадмын нээлтийн арга хэмжээг Төрийн соёрхолт Б.Наранбаатар найруулах юм байна. 

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: