Ямааны ноолуурыг ченжүүд 100 мянган төгрөгөөр авч байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 12 ・ 1

Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2017 оны 3 дугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 15.0-20.0 мянган төгрөг, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 35.0-39.5 мянган төгрөг; адууны ширний дундаж үнэ Говь-Алтай, Сүхбаатар, Булган аймагт хамгийн бага буюу 15.0-17.5 мянган төгрөг; Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 31.0-33.0 мянган төгрөг; ямааны 1 килограмм цагаан ноолуурын үнэ Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Ховд, Өмнөговь аймагт хамгийн бага буюу 64.0-65.0 мянган төгрөг; Хөвсгөл, Төв, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорнод аймагт хамгийн их буюу 90.0-100.0 мянган төгрөг байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: