Цагаан-Уул суманд чоно хүн рүү дайрч гарыг нь уржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 13 ・ 4

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар 4 дүгээр баг Сэрүүн гэдэг газар сумын төвөөс хойд зүгт, 70 км-т 23 настай Э.Баярсайхан гэдэг залуу 4-р сарын 11-ний 23 цаг 30 минутанд хамар давсан хониндоо явж очтол 4 чоно хонин дунд нь байжээ.

Түүнийг хараад 3 чоно нь явсан боловч 1 чоно нь явахгүй болохоор гишүүгээр цохиход өөр лүү нь дайрч зүүн гарын алганы хонхорхойноос чигчий хуруу хүртэл шүдээрээ уржээ. Энэ үед эзэнтэйгээ хамт явсан нохой чоно руу дайрч чоно ч явсан байна.

Хазуулсан хүний хуруу шөнөдөө чинэрч хоносон учраас сумын төвдөө мэдээлж Цагаан-уул сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Г.Нарантунгалагаар ахлуулсан ажлын хэсэг очиж газар дээр нь очиж ажилласан байна. Өнөөдрийн байдлаар чононд хазуулсан өвчтөнг сумын хүн эмнэлэгт авчирч тусгаарлан эмчилгээ хийж эхэлсэн биеийн байдал нь сайн байгаа гэнэ. Чононд хазуулсан бог малыг зохих журмын дагуу устгаж дээж авч мал эмэнэлэг ариун цэврийн лабораторид явуулаад байгаа аж.

Цагаан-Уул сум нь галзуугийн голомттой бөгөөд 2013 онд мал амьтны галзуугийн тохиолдол гарч хүн амь нас эрсдэж байсан юм. Агарын 4-р багийн ойролцоо нутгийн иргэдээр тандалт хийлгэж байгаа ажээ.

Б.Гантуяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 14/

    Шөнө дунд болж байхад хонио хотлуулалгүй хамар давуулаж байдаг малчин байдагаа,аль эсвэл хэвлэлийнхэн бас буруу ташаа юм бичив үү?

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 14/

    great

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 13/

    ene choni zurag bish bna. Coyote gedeg zerleg nohoi bna

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 13/

    Гарыг нь хазжээ гэж бичвэл зохимжтой!!! Гар урагдана гэж юу байдаг юм бэ???

    Хариулах