“СТАНДАРТ” БАНКИНД ӨГӨХ 51 САЯ АМ.ДОЛЛАРЫГ Ш.БАТХҮҮ, Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАРААР ТӨЛҮҮЛЬЕ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 14 ・ 17

-АРБИТРЫН ШҮҮХ, ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧИД Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАРЫН ГАРЫН ҮСЭГ ХУУРАМЧ БИШ ГЭДГИЙГ БАТАЛЖЭЭ-

Жаст” группийн ерөнхийлөгч ш.Батхүү Монголын “саалийн үнээ” гэгддэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 140 сая ам.долларын зээл авсан байдаг. Гэвч Ш.Батхүү авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүрсэн. Иймд “Стандарт” банк Монгол Улсын засгийн газраас Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг нэхэмжилж эхэлсэн. Дээрх банк Засгийн газраас Ш.Батхүүгийн тавьсан өрийг нэхэмжлэх болсон шалтгаан нь хэрэв банкинд тавьсан зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүрвэл миний өмнөөс “Эрдэнэт” үйлдвэр төлнө” хэмээн гэрээ байгуулсан юм. Мөн ш.Батхүү “стандарт банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга асан т.очирхүү нар баталгаа гаргаж, гарын үсэг зурсан. тиймээс Монгол Улсын Засгийн газар өрийг батлан даасан гэсэн үг хэмээн үзсэн юм. “Стандарт” банк манай улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгч, өрөө нэхэмжилсэн. Арбитрын шүүхийн маргаан хэдэн жилийн турш үргэлжилсэн. тэгвэл “Стандарт” банк арбитрын шүүхэд ялалт байгуулж, Засгийн газар 51 сая ам.долларыг нэгэнт төлөхөөр болжээ. Энэ талаар Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-осор хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Өмнөд Африкийн “стандарт” банкнаас зуу гаруй сая долларын өр төлнө гэж яригдаж байсан. Энэ асуудал явсаар 51 сая ам.доллар дээр тулчихаад байгаа. Өөрөөр хэлбэл, арбитрын анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газар 51 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Энэ асуудлыг манай талаас хүлээн зөвшөөрөөгүй учир давж заалдах шатны шүүхэд хандсан. лондонд энэ асуудлыг шийдвэрлэх үйл явц сар гаруйн хугацаанд үргэлжилж байна” хэмээн мэдэгдсэн юм. лондон хот дахь олон улсын арбитрын шүүхэд манай улсын газар ялагдсан шалтгаан нь Ш.Батхүүд зээл авахад баталгаа гаргаж өгсөн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга ч.Ганзориг, төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан д.сугар, УБтз-ын дарга Т.Очирхүү нарын тамга тэмдэг бүхий гарын үсэг хуурамч биш гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон явдал юм. үүнийг үндэслэн Арбитрын шүүх Өмнөд Африкийн “Стандарт” банкинд Монгол Улсын засгийн газар 51 сая ам.долларыг төлөх шийдвэр гаргасан байна.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ МАН ТӨР БАРЬЖ БАЙХ ҮЕД БАРЬЦААНД ТАВЬЖ БАЙЖЭЭ

“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 140 сая ам.долларын зээл авсан нь 2013 онд ил болж шуугиан тарьсан. Өмнөд Африкийн “Стандарт” банк Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээсэн юм. Тэр нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргэж төлөөгүйтэй холбоотой өрийн бичиг байсан билээ. Албан тоотод Засгийн газрыг 140 сая ам.долларын өрийг барагдуулаагүй тохиолдолд Арбитрын шүүхэд хандана хэмээн “Стандарт” банкнаас мэдэгдсэн аж. Ингээд дээрх хэрэг мандаж эхэлсэн билээ. Төрөөс их хэмжээний мөнгө нэхэмжилсэнтэй холбоотойгоор Засгийн газар хуралдаж энэ асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцсэн. Засгийн газар хуралдаж, Хууль зүйн яамнаас чиглэл өгч прокурор, мөрдөн байцаагч, шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг гаргасан. Яахаараа “Эрдэнэт” үйлдвэрийг Ш.Батхүү барьцаанд тавьчихдаг юм бэ. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавих эрх мэдлийг хэн олгосон юм бэ гээд хариулт нэхсэн олон асуулт ар араасаа урган гарч ирсэн юм. Удалгүй бүх зүйл тодорхой болж асуултын хариулт ар араасаа цувран олон нийтэд ил болсон. “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү МАН төр барьж байхад буюу С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2009 онд зээл авсан байдаг. Ш.Батхүү нь Ерөнхий сайд асан С.Баярын баруун гарын хамгийн ойр дотнын хүн гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Эндээс эхлэн Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар батламж бүхий баталгаа гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал босч ирсэн. Ш.Батхүүг “Стандарт банкнаас зээл авахад батламж гаргаж өгсөн гэгдээд байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.очирхүү нарыг УМБГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН, ЗУРААГҮЙ”

Хууль хяналтын байгууллага хэргийг шалгаж, Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахын тулд бүрдүүлсэн материалтай нь танилцсан. Баталгаа гаргаж өгсөн гарын үсэг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарынх мөн эсэхийг шинжлүүлсэн байдаг. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийнхэн “Гарын үсэг төстэй байна” гэхээс өөр тодорхой хариу ирүүлээгүй байдаг юм. Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх асуудал нийгэм даяар шуугиан тарих үед сэтгүүлчдэд “Хадгаламж” банк юунаас болж дампуурсан, олон овоотын ордын нөөц худлаа, ТӨХ болон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ын дарга нар “Стандарт” банкнаас зээл авах үед баталгаа гаргаж гарын үсэг зурсан нь үнэн” гэж мэдээлэл хийсэн. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар “Бид гарын үсэг зураагүй. Бидний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна” гэж хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгсөн. Хуурамч гарын үсэг, жинхэнэ гарын үсэг гэсэн хоёр зөрүүтэй мэдээллээс болж “Стандарт” банктай холбоотой асуудал ганцаанд орсон. Ш.Батхүү нарт холбогдох хэргийг тухайн үеийн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн хамтарсан ажлын хэсэг шалгасан. Ш.Батхүүг Нийслэлийн прокурорын газраас 2013 оны есдүгээр сарын 23-нд хорих шийдвэр гаргасан. Түүнтэй хамт Төрийн өмчийн хорооны хоёр томоохон албан тушаалтанг хорьж байсан. Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 233.1, 233.2 дугаар зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. дээрх зүйл ангийн заалтад “Тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг нь батлагдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 cap хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг. ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан хоёр сар гаруй хоригдсон “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан. Улмаар “Хорих ангид эмчилгээ хийлгэх боломжгүй, нарийн мэргэжлийн эмч нараар эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. чихрийн шижин өвчтэй бөгөөд өвчин нь хүндэрсний улмаас хөл, гар нь мэдээ алдсан” гэх эмчийн оноштойгоор УКТЭ-т хэвтэн эмчлүүлж байв. Түүнийг нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь ШШГЕГ-ын харьяа ангийн алба хаагчид ээлжлэн харгалзаж байв. Ингээд удалгүй түүнийг батлан даалтад гаргасан юм.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААНД ТАВЬСАН Ш.БАТХҮҮ, Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАР ҮЙЛДСЭН ХЭРГЭЭ “СЭГСЭРЧ” УСНААС ХУУРАЙ ГАРСАН НЬ

Хоёр жил гаруйн хугацаанд шалгагдсан Ш.Батхүү нарт холбогдох хэрэг 2015 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Өршөөлийн хуульд хамрагдсан. Монгол Улсыг онц их хэмжээний өрөнд оруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэг ингэж л юу ч болоогүй мэт “замхарсан” байдаг. Өршөөлийн хууль гарсан даруйд Ш.Батхүү “Би “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь үнэн” хэмээн хэргээ хүлээчихсэн. Ш.Батхүү дээрх хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн өөрөө гол буруутан болсон шалтгаан нь Өршөөлийн хууль гарсан даруйд холбогдох хэргээ хурдан шүүхээр шийдвэрлүүлэх зорилготой байсан нь тодорхой юм. Ш.Батхүү гол буруутан болох шалтгаан нь шоронд суухгүйгээр уснаас хуурай гарах боломж нь Өршөөлийн хууль байсан аж. Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурж “Стандарт” банкнаас мөнгө зээлсэн гээд хэргээ хүлээчихсэн учир “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.очирхүү нарт холбогдох хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон байна.

Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАРЫН ГАРЫН ҮСЭГ ХУУРАМЧ БИШГЭДГИЙГ АРБИТРЫН ШҮҮХ ТОГТООЖЭЭ

Монголын хууль хяналтын байгууллага “Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурсан байна. “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар энэ хэрэгт огт хамааралгүй. Тэд буруугүй юм байна” гэж үзээд хэргийг шийдчихсэн. Гэтэл олон улсын шинжээчид тэдний гарын үсэг мөн байна гээд баталчихлаа. Мөн Лондон хот дахь Арбитрын шүүх ч Ш.Батхүүд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авахыг Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нар зөвшөөрч, албан ёсны тамга дарж өөрсдийнхөө гарын үсгийг зурсан байна хэмээн үзсэн байна. Ингээд манай улсын Засгийн газрыг 51 сая ам.доллар өгөх шийдвэрийг гаргаад байна. Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-осор хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Стандарт банкинд өгөх 51 сая ам.долларыг Ш.Батхүү төлөх ёстой” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Ш.Батхүүд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авахад баталгаа гаргаж өгсөн хэрэгт Арбитрын шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нар ч гэсэн төлөх ёстой. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэр гаргасны гайг Засгийн газар цаашлаад Монголын ард түмэн үүрэх ёсгүй юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх хэргийг сэргээн шалгаж, холбогдох хүмүүст зохих ял шийтгэлийг нь өгөх асуудал ч үүний дараа босч ирэх ёстой.

Өдрийн сонин Г.БАТЗОРИГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

17 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2017 04 сар 16/

    bathuu tsaad 3 t hichneen sayig ni shiljuulee bolio???

    Хариулах
  • zochin / 2017 04 сар 16/

    bathuu tsaad 3 t hichneen sayig ni shiljuulee bolio???

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 16/

    bathuu tsaad 3 t hichneen sayig ni shiljuulee bolio???

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 16/

    bathuu tsaad 3 t hichneen sayig ni shiljuulee bolio???

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 16/

    bathuu tsaad 3 t hichneen sayig ni shiljuulee bolio???

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 16/

    ийм луйварчдыг эгнээндээ байлгадаг нам гэж байдагаа,арай үгүй байлгүйдээ.

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 16/

    Монгол улсын хуулийг дэндүү бүдүүлгээр зөрчсөн,бас хариуцлагаас бултахыг оролдсон нь олон улсын шинжээчдийн дүгнэлтээр батлагдсан нэр бүхий этгээдүүдээр дээрхи хохиролыг төлүүлэхийн төлөө бүх нийтээр тэмцэцгээе,шаардлагатай бол бсцгооё,энэ бол төр засгийн эсрэг турхиралт биш,гэмт хэрэгтнүүдийн эсрэг

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 16/

    tumnii hurungiig huvaagaad idchihsen novshnuudiig buudah heregtei

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 16/

    Батхүүтэй нь хамт Сугар, Ганзориг, Очирхүү нарын бүх хөрнгийг нь хурааж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй. Эд нар дарга сайд хийж байгаа нь гэж улсын хөрөнгөөр тансаглана бас дээрээс нь ханаж цадахгүй өр тавьж хулгай хийнэ, тэрийг нь ард түмэний татварын мөнгөөр төлж байх ёстой болж байна уу? Арай дэ

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 15/

    ... үргэлжлэл ... \Сугар, Ганзориг, Очирхүү\ эргэж нэхэмжлэн улсаас төлсөн мөнгөө гаргуулж авах ёстой! Ийм хууль нь бэлэн байгаа шдээ, гайхаад хүлээгээд байх юмгүй!!! Хэрэв ингээгүй бол Ерөнхий сайд төсөвт хохирол учруулсан хэрэгтэн болно шүү!!!!!

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 15/

    Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу МУ-ын Засгийн газар Стандарт банкинд төлбөр төлөх ба энэ нь мэдээж улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгө! Харин дараа нь ЗГ нь Иргэний хуулийн 498.2, 498.5-д заасан ёсоор гэм хор учруулсан албан тушаалтнуудаасаа \Сугар, Ганзориг, Очирхүү\ эргэж нэхэмжлэн улсаас

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 15/

    хулгайч хумслагч нар нь тодорхой байхад юуг нь хүлээсэн юм бэ. Энэ хэдэн луйварчдаар төлүүлээч. Сугар гэж долийсон хулгайч авилгалчийг хичнээн жил хуулиас гадуур явуулах гэсэн юм бэ. Ялаа эдлэх цаг нь болсон юм биш үү. Төр чаддаггүй юм бол арт түмэн босоод цээрлүүлээд өгье л дөө

    1
    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 15/

    бүх хулгайч нарыг төрөөс зайлуулсан цагт Монгол Улс хөгжих нь. Одоогийн төр засагт байгаа улс төрч нэр зүүсэн болгон бүгд хулгайч. Иймд нэрсийг нь жагсаалтаар гаргаж байгаад төрөөс зайлуулж хулгайлсан мөнгийг нь 100 төрд эргүүлж авах хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 15/

    Луйвар хийсэн хүн бүрийн хөрөнгийг бүрэн хурааж асуудлыг шийдэх хэрэгтэй. Өрөвдөх хэрэггүй

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 14/

    Тодорхой хулгайч нараар хурдан төлүүл юу шийдэх асуудал байгаа юмуу

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 14/

    Нямдорж тэргүүтэн 49% -ийг төрийн мэдэлд авна гэж орилоод байсны цаад зангилаа нь одоо тайлагдаж байна.Энэ хүн улс орноо бодсондоо биш 51% гадны банкны барьцаанд очиж шахаа хийх гаүаргүй болох учраас үхэн хатан сүүлчийн цамц урагдтал энэ гэж хуцаад байсан байна.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 14/

    great

    Хариулах