Гар утас дээрэмдсэн этгээдүүдийг барьжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 14 ・ 1

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн хажууд “iPhоne-4 гар утасаа дээрэмдүүлээ” гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаж, тус дүүргийн Алтан өлгийн ... тоотод оршин суух Б-гийн гар утсыг оршин суух тодорхой хаяггүй Э нүүрэнд нь цохиж дээрэмдэж зугтаасан байна. 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны гадна иргэн Ө-г явж байх үед Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай Г, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Д нар согтуурсан үедээ бүлэглэн зодож “Samsung galaxy S7” гар утсыг дээрэмдсэн хэргүүдийг тус тус илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байгаа аж. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: