Н.Алтанхундага:Монгол уламжлалт эмчилгээний аргуудыг цогц байдлаар нь хослуулан эмчлэхийг бид эрхэмлэдэг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 14 ・ 5

Монгол уламжлалт анагаах ухааны  эмчилгээний аргуудыг европ эмчилгээтэй хослуулан чадварлаг эмчилдэг, эмчилгээний үр дүн сайтай хэрнээ үнэ өртөг  нь харьцангуй хямд нэг эмнэлэг нээгдсэн байна, эмчлүүлээд бие их сайжирлаа гэсэн үгийг ойрын танил хэд хэдэн хүнээс сонсоод    зорьж очиж  хэрэг болгон ярилцлага авахдаа энэ эмнэлэг нь АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлэг болохыг сонсоод  аргагүй эмчилгээ сайтай байхаас яах вэ гэж бодсоноо нуух юун. Ингээд  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн  Их Сургуулийн Сургалтын Нэгдсэн Эмнэлгийн  Монгол анагаах ухааны клиникийн эрхлэгч ,АУ магистр,монголын уламжлалтын анхны эмч нарын нэг Н.Алтанхундагатай ярилцлаа.

-Танай  эмнэлгийг АШУҮИС –ийн эмнэлэг гэж сонслоо. Та эмнэлгээ танилцуулна уу?

- Анх 1998 онд АУДС-ийн Уламжлалт  анагаах ухааны тэнхим нэртэй байгуулагдан 30 шахуу жил үйл ажиллагаа явуулсан АШУҮИС-ийн  Монгол анагаах ухааны институт нь   өнгөрсөн онд АШУҮИС-ийн бүрэлдхүүнд Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль/ МАУОУС/ болон өргөжсөн юм. МАУОУС-ийн уламжлалтын чиглэлээр сурдаг  оюутан, резидент эмч нараа дадлагажуулах бааз эмнэлэг болгох зорилгоор ИССНЭ-ийн нэг салбар болох энэ Монгол анагаах ухааны клиникийг 2016 оны 6 сард байгуулан 10 сараас үйдлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлсэн.

-Танай Монгол анагаах ухааны клиник  тэгвэл үйлчлүүлэгчээ хүлээн авч эхэлснээс хойш ердөө л  зургаан сар болж байгаа юм байна. Үйлчлүүлж байгаа хүн  их олон байгаа  юм шиг санагдлаа. Багахан хугацаанд үйлчлүүлэгчээ татаж чаджээ?

-Тиймээ зургаан сар л болж байна. 20 ортой хэрнээ сул ор бараг байхгүй шахам л байх юм.Хэвтэж эмчлүүлэх гэсэн хүмүүсээс гадна үзүүлж зөвлөгөө авах гэсэн, амбулаориор ажлынхаа зав чөлөөгөөр эмчлүүлэх гэсэн  хүн  бас их байдаг. Сүүлийн үед хэвтэх хүндээ оочер бичдэг болоод байгаа шүү.

-АШУҮИС-ийн эмнэлэг болохоор  үйлчлүүлэгч ихтэй байдаг юм уу?

- АШУҮИС бол монголын уламжлалтын  эмч нарын 80 гаруй хувийг бэлтгэж төгсгөж гаргасан сургууль ,АШУҮИС-ийн МАУОУС-ийн багш нар нь эдгээр эмч нарыг сургаж бэлтгэсэн  багш нар болохоор уламжлалт анагаах ухааны онол пракикийн асар их туршлагыг хуримтлуулсан байх нь мэдээж. Манай клиникийн хувьд  уламжлалт эмчилгээ оношлогооны практикаар батлагдсан  эмчилгээний үр дүнтэй аргуудыг  цогц байдлаар хослуулан хэрэглэж  байгаа нь үйлчлүүлэгчээ татахад  нөлөөлж байгаа . Хүн эмнэлэгт үйлчлүүлэхдээ сайн эмчилгээ үйлчилгээтэйг нь л сонгож байгаа шүү дээ. Бид эмчлүүлсэн иргэн бүрийн шинжилгээгээр илэрсэн бүх өвчнийг нь  уламжлалт ба физик эмчилгээг  европ  эмчилгээтэй хослуулан цогц байдлаар эмчлэхийг зорьдог нь үйлчлүүлэгчдэд таатай байгаа нь ажиглагддаг.

Нөгөө талаар бид нэгэнт сургалын бааз эмнэлэг учир оюутан эмч нараа дадлагажуулах бааз эмнэлэг л байхаар зорьдогоос  ашиг хөөцөлддөггүй тул шинжилгээгээ л хийлгээд ирсэн бол манай төлбөр нэг өдөр европ уламжлалт эмчилгээ хоол байр бүгд нийлээд өдрийн 35000 төгрөг байдаг ,илүү төлбөр шаарддаггүй  харьцангуй хямд байгаа нь бас нөлөөлж байгаа байх.

-Үйлчлүүлэгч нар  ямар өвчнөөр голдуу  танайд хандаж  байна вэ?

-Бүх насны  хүмүүсийн дунд  амьдралын   буруу дадал  хэвшлээс үүдэлтэй таргалалт,хүзүү  нурууны шохойжилт,суулт, артерийн даралт ихсэх, элэг өөхлөх,цөс чулуужих  ,чихрийн шижин зэрэг   халдварт  бус  өвчлөл  ихэсч   байна.  Энэ нь ихэнхдээ амьдралын буруу хэвшлээс болсон байгаа нь харагддаг. Сүүлийн үед   буруу  суулт,   буруу хооллолт,  буруу  хувцаслалт болон  гар утас компьютер дээр  хэт удаан ажилладаг, хөдөлгөөн багатай суугаа ажил хийдэг, ажил  амралтаа  зохицуулаагүй  ,стресстэй амьдардаг,  хэт ачаалалтай ажилладаг зэрэг дээрх өвчнүүдийг үүсгэдэг дадал хэвшил манай иргэдийн дунд ихэссэн ,ялангуяа залуучуудын улам ихсэх хандлагатай байна.  Манай эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дунд хүзүү  нурууны суулттай ,шохойжилттой үүнээс шалтгаалсан гар хөлийн мэдрэл дагасан өвдөлттэй  гэсэн зовиуртай хүмүүс бараг 50-60%-г нь эзэлдэг.Түүнээс гадна  үе мөч нь ,ялангуяа өвдөгний үеэр өвддөг, хоол боловсруулах эрхтэн системийн  архаг үрэвсэлтэй ,зүрх өвдөж нойр муудсан , гэдэс дүүрдэг,хий ядаргаатай ,европ эмнэлгийн шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байгаа ,онош тодроогүй эмчилгээ үр дүн үзүүлэхгүй байна ,би зүрх голын эсвэл савны хийтэй юм шиг байна  гэсэн гэх зовиуртай  хүмүүс сүүлийн үед их ханддаг болоод байна. 

-Эдгээр  өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

-Амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй дээрх өвчнүүдийг эмчлэхийн тулд мөн дахин өвчлөхгүй  байж өвчнөөс сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд ажил амьдралын хэв маягаа өөрчлөх, зөв хэвшилд сурах хэрэгтэй. Хоёрдугаарт гэвэл нэгэнт үүссэн  архаг  өвчнөө зөв аргаар гүйцэт эмчлүүлэх. Ингэхдээ  юун түрүүнд зөвхөн өөрийнхөө өвчний байдал,илрэх шинж,үе шатанд  тохирсон зөв зарчмаар ,эмчилгээний зөв аргуудыг хослуулан эмчлүүлэх хэрэгтэй.Олон эрхтэн системийг хавсарсан архаг өвчтэй хүн өвчнөө  аль болох бүх өвчилсөн эрхтэн системийг зохистой хэлбэрээр уялдаа холбоотой цогцоор нь эмчлэх хэрэгтэй байдаг. Манай   клиникийн гол зорилго  бол  манайд эмчлүүлэхээр зорьж ирсэн өвчтөнийг эмчлэхдээ тухайн хүний бие сэтгэл болон бүх эрхтэн системийг нь зөв аргаар цогцоор нь  эмчлэх,мөн өвчнөө сайтар таньж мэдэн дахин өвчлөхгүй амьдрахад нь  туслах  явдал юм.

-Өвчнийг цогцоор эмчлэхийн тулд ямар эмчилгээг голлон хийдэг юм бэ?

-Цогц  эмчилгээ олон төрөл л дөө. Тухайн эмчлүүлэхээр хандсан хүн ямар өвчтэй ямар зовиуртай байгаагаас хамааран эмчилгээгээ сонгон хийдэг. Бид эмчлүүлж байгаа хүмүүстээ ихэвчлэн 2 төрлийн бариа, 3-4 төрлийн уламжлалт эмчилгээ, 4-5 төрлийн физик эмчилгээг европ эмчилгээтэй хавсруулан өдөр бүр  хийдэг.Амралтын өдрүүдэд ч эмчилгээг нь таслахгүй хийдэг.Тэгэхээр манайд эмчлүүлсэн хүн  9-10 төрлийн эмчилгээг өдөр бүр 7-10 хоногийн турш тасрахгүй хийлгээд гардаг гэсэн үг л дээ. Жишээ нь хүзүү нурууны  суулттай шохойжилттой  хүн  манай эмнэлэгт хандлаа гэхэд 7 хоногийн  туршид  бүх биеийн бариа 2 удаа, толгой сэрвээний ,нурууны ,хөлийн гэх мэт шаардлагатай 2-3 төрлийн хэсгийн бариа 5 удаа,  бумба ,электрофорез, хүзүү нурууны татлага, парафин  болон цахилгаан зүү эмчилгээ  зэрэг 4-5 төрлийн  эмчилгээ бүгд тасрахгүй хийгддэг. Дээрээс нь тохирох  европ эмчилгээг зохистой хэмжээгээр хавсруулдаг нь үр дүнтэй байдаг. Мөн өөх тос багатай , амт чанартай,олон төрлийн  хоолоор үйлчилдэг. Бид эмчлүүлэгчдээ аль болох гэрээс нь хоол зөөлгөхгүй байлгахыг хичээдэг.Учир нь хоол ч бас эмчилгээний нэг чухал  хэсэг юм.

-Уламжлалт аргаар өвчнийг хэрхэн яаж оношилж байна?

- Судас   барих, уламжлалт аргаар  шээс  шинжлэх ,хэлээр шинжлэх,асуумж авах, хүрэлцэж шинжлэх  зэрэг аргуудаас гадна тухайн хүний 3-4 шаардлагатай лабораторийн  шинжилгээнүүдийн  хариуг харгалзаж үздэг. Нуруу  хүзүүний   шохойжилттой хүмүүсийн  хувьд рентген зураг,зүрх судасны өвчтэй хүмүүст зүрхний бичлэг хийлгэсэн байх шаардлагатай . Манай эмнэлгийн зүгээс хэвтэн эмчлүүлсэн хүн бүрийг 4Д эхо оношилгоонд үнэ төлбөргүй хамруулдаг.

-Уламжлалт анагаах ухаанд өвчин үүсгэдэг гол зүйл нь юу гэж үздэг юм бэ?

-Монгол анагаах ухаан өөрөө буддын шашны их таван ухаан, бага таван ухааны нэгд ордог том шинжлэх ухаан юм. Яаж эрүүл амьдрах вэ, яаж өөрийгөө удирдаж зохицуулж энергээ зөв хувиарлах вэ  гэдгээ хүн өөрөө зохицуулах ёстой. Өвчин үүснэ гэдэг нь хий шар бадган 3 махбод өвчин хөдлөх дөрвөн үндсэн нөхцөлөөр ихдэж багадаж хямарснаас шалтгаална гэж үздэг.Хүний хамгийн гол өвчин хөдлөх нөхцөл  нь идээ ундаа,явдал мөр,цаг улирал,этгээд нөхцөл гэж үздэг. Энэ бүх эрүүл амьдрахын уг үндэс болсон амьдралынхаа хэмнэлийг буруу дагаж мөрдсөнөөс өвчин үүсч байна гэж ойлгож болно.

-Тухайлбал ямар буруу хэмнэл байна вэ,бидний амьдралд?

- Манайхан эрүүл мэндийн боловсрол мэдлэг муугаасаа шалтгаалан сүүлийн үед ялангуяа хий өвчин хөдөлдөг хавар голдуу тохирохгүй ямааны мах зэрэг хоол хэрэглэдэг, хүнд махан хоолыг өвөл зунгүй хэрэглэдэг болсон, хүйтэн өвчинд халуун арга, халуун өвчинд хүйтэн арга хэрэглэн анагаадаг   монгол анагаах ухааны гол зарчмаас хазайсан буруу эмчилгээг хэн нэг эмчийн мэргэжилтэй бус нэгнээс дам сонсон буруу хийцгээдэг, тухайлбал буруу улиралд нь ханаж хатгуулдаг,ханаж байгаа хүн нь голдуу мэргэжлийн бус хүмүүс цус ялгах тан уулгахгүй буруу судсыг ханадаг, буруу  улиралд буруу идээ ундааг хэтрүүлэн хэрэглэдэг, ялангуяа бүсгүйчүүд турахын тулд хавар өвлийн хий ядаргаа хөдөлдөг  улиралд мацаг хоол сойх эмчилгээ дураараа эмчийн зааваргүй ,эмч бус нэгний зөвлөгөөгөөр хийдэг , хэт суугаа хөдөлгөөн багаай амьдарцгаадаг  зэрэг  олон буруу дадал хэвшил байна даа.

-Танай эмнэлгийн хэтийн зорилго юу вэ?

-Манай АШУҮИС Ботаникт Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлгийн Цогцолборыг  Японы хөрөнгө оруулалтаар барьж байгаа.Мөн Монгол анагаах ухааны клиник болон МАУОУС-ийн барилгыг  ч БНХАУ-ын Өвөр монголын үндэсний их сургуулийн хөрөнгө оруулалттайгаар барьж байгаа. Эдгээр эмнэлгийн барилгууд 2017 оны сүүлээр, 2018 оны эхээр баригдан ашиглалтад ороход манай клиник   хамгийн сүүлийн үеийн эмчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн  хангагдсан,үйлчлүүлэгчийн ая тухыг хамгийн орчин үеийн байдлаар хангасан, Монгол улсын хэмжээнд  монгол уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг  100 ортой хамгийн том клиник  эмнэлэг болон өргөжих юм.

-Танай эмнэлгийн хаяг?

-Баянгол дүүрэг,Модны 2,хуучин Эрүүл мэндийн 7-р төвийн урд,ЭБО төвийн 2 давхарт байдаг.95621471 дугаараар холбогдож болно. Монгол анагаах ухааны клиник гэсэн фейж хуудсаараа бид эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллээ тогтмол гаргадаг.

-Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа.Сайн үйлс дэлгэрэх болmугай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Anagaahiin oyutan / 2017 04 сар 15/

    Zarim humuus nomiig ni surch uzeegui bj, meddeg yum shg comment bichij hun gutaahaasaa icheech. Ulamjlaly bol ulamjlaltaaraa emchlene gj yugsen ug ve. Ulalmjlalt angaah uhaaniig europe emchilgeetei hosluulj bj alivaa uvchniig emchilj edgeeh ni iluu ur duntei bdg yum shdee. uursduusuu icheech.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 15/

    Мундаг эмч шүү. Эмчлүүлж байсан. Олон жил зовоосон өвчнөөс минь салгасанд баярлаж явдаг танд

    2
    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 14/

    hudla emch hudla emneleg

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 14/

    Ulamjlalt yum bol ulamjlaltaaraa l emchilne bizde europ iin emchilge bas iruulchje

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 14/

    great

    Хариулах