ГХЯ: БНАСАУ-ын үйлдлийг Монгол улс эрс эсэргүүцэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 17 ・ 5

БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин удаа дараа цөмийн туршилт хийж, баллистик пуужин харван бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж буй үйлдлийг Монгол Улс эрс эсэргүүцэж буйг мэдэгдэн Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргажээ.

 

Уг мэдэгдлээр дамжуулан Зүүн хойд Азийн бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийж, асуудалд хүлээцтэй хандаж, аливаа маргааныг гагцхүү яриа хэлэлцээний замаар зохицуулахыг холбогдох талуудад уриалсан байна.

Мөн Монгол Улс Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой гэж үздэг. ЗХА-ийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад яриа хэлэлцээний бүхий л боломжит суваг, механизмыг ашиглан, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг санаачилгаар дамжуулан цаашид ч хүч чармайлт гаргах болно гэдгээ мэдэгджээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 18/

    Дуугүй л байл даа. Юу ч чадахгүй байж түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгч болох вий

    Хариулах
  • mgl / 2017 04 сар 18/

    duugui baihgui hujagiin erliiz teneg said

    Хариулах
  • ард / 2017 04 сар 17/

    хэр зэрэг дипломат гадаад хэргийн сайдтай нь одоо л харагдана даа манай энэ үйлдэл хэрэлдэж байгаа хүмүүсийн дундуур үг хавчуулж үл тоогдож зогсож байгаа хүн шиг байна

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 17/


    Хариулах
  • хаха / 2017 04 сар 17/

    Эасгий хийх газар нохой хэрэггүй.

    Хариулах