Бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 18

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 381 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 328 дуудлага бүртгэгдсэн байна. Осол, хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний 2 нь сургуулийн насны хүүхэд байжээ. Мөн өчигдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг саатуулжээ.  

Ослын шалтгааныг авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдсөн 9 осол, онхолдсон 1 осол бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна. Тухайлбал, ХУД-ийн нутаг 49-р байрны замд T.Prius маркийн автомашины жолооч 6 настай З-г ганцаараа явж байхад нь мөргөж гэмтээжээ. Тиймээс эцэг, эхчүүд бага насных хүүхэддээ тавих хараа хяналтай сайжруулахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх