Төв аймгийн Засаг даргын машин осолдож, жолооч нь амиа алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 18

Төв аймгийн Засаг дарга зам тээврийн осолд өртөж, жолооч нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Засаг сууж явсан машин машин Төв аймгийн Аргалант сумын нутагт явж байхдаа осолдсон байна. Ослын улмаас хамт явсан ЗДТГ-ын гурван ажилтан хүнд, хөнгөн гэмтэж, ГССҮТ-д Засаг дарга Ж.Батжаргалын хамт яаралтай түргэн тусламжаар хүргэгдсэн аж.

Эх сурвалжийн хэлж буйгаар Төв аймгийн Засаг даргын сууж явсан машин ачааны машин мөргөж, осолдсон ажээ.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх