Хөдөө аж ахуйн бирж, Хөвсгөлд ноолуурын ханш унагаж, малчдыг бухимдууллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 18 ・ 2

Монголын Хөдөө аж ахуйн бирж, аймгуудын Засаг даргын Тамгын газартай хамтран ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулж байгаа билээ.  Сүхбаатар амагт болсон ноолуурын дуудлага худалдаа гуравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Баяндэлгэр суманд болсон. Малчид самнасан ноолуураа явуулын ченжүүдэд худалдахаас илүүтэй дуудлага худалдааны үеэр одоо байгаагаас дээш ханшаар өгөх боломжтой хэмээн дуудлага худалдааг хүлээж байв.  Мөн дуудлага худалдаанд ноолуурын үйлдвэрүүд, брокерийн пүүс болон бусад байгууллагууд оролцоно гэж байлаа.  Гэвч өчигдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд ноолуурын дуудлага худалдаа болсон байна. Энэ дуудлага худалдааны урд өдөр ноолуур аймагт 90-93 мянган төгрөгийн хаштай байжээ. Ер нь ноолуур гарсанаас хойш Хөвсгөлчүүд ноолуураа хамгийн доод тал нь 90дээд тал нь 95 мянган төгрөгөөр өгч байсан юм байна. Гэтэл дуудлага худалдааны үеэр Хөдөө аж ахуйн бирж ноолуурын ханшыг огцом унагаж, 80-78 мянган төгрөгөөр худалдан авахдаа голж, шилээд ихэд ханшыг унагасан байна. Тиймээс өчигдөр орой буюу энэ сарын 17-нд Хөвсгөлийн иргэд дуудлага худалдааг эсэргүүцэж, бяцхан бослого гаргацгаасан байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын зохион байгуулалтгүй, хайхрамжгүй байдалаас болж, хөдөө аж ахуйн биржийнхэнд ийнхүү залилуулчихав уу хэмээн малчид сэтгэл гонсгор байгаа аж.

Ер нь Хөдөө аж ахуйн биржээр хөдөө аж ахуйн гаралтай бараа, түхий эд арилжсанаар түүхий эдийн үнэ ил тод болж улмаар зах зээлийн ханш тогтворжих ёстой байдаг. Гэтэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ийнхүү үнэгүйдүүлчихж байгаа юм. Ийм байхад малчид ноолуураа Хятадуудад тушаахыг илүүд үзнэ биздээ. Малчидаа хясаж байгаа мэт увиагүй үйлдэл гаргасан нь энэ.  

Ямартай ч хөвсгөлчүүд Хөдөө аж ахуйн биржийг Хөвсгөл рүү дөхөх хэрэггүй гэцгээж ихэд бухимдсан аж.  

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 19/

    Хөдөө аж ахуйн бирж чинь ноолуур худалдаж авдаг газар бишшүүдээ, энэд авдаг авсан гээд бичцэн бхын

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 18/

    ГААЛИЙН алдарт МАН ын Баатарын ажил

    Хариулах