Үс засуулахад сайн

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 19

2017.4.19, Лхагва гараг / Билгийн тооллын: 23

Хаврын дунд харагчин туулай сар
Нэг цагаан мэнгэтэй Улаан хулгана өдөр

Аргын тооллын: 2017.4.19, Лхагва гараг

Наран ургах шингэх: 05.56-19.47

Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх