Ихэнх нутгаар өчигдөр нойтон цас орж, шороон шуурга шуурсан. Уг шуурганы үеэр нэг иргэн амиа алдсан тохиолдол Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарчээ.

Тодруулбал, тус сумын нэгдүгээр багийн "Орхироо” гэдэг газарт оршин суух 53 настай Б /эрэгтэй/ хүлэмжнийхээ нуруу төмөрт дарагдаж, нас барсан байна.

Тэрээр сумын эмнэлэгт хүргэгдсэн ч хүнд бэртсэний улмаас эмчилгээ авч чадалгүй газар дээрээ амьсгал хураасан байжээ. Талийгаач тухайн үед хүлэмжиндээ ажиллаж байсан бөгөөд хүчтэй шороон шуурга болох үеэр хүлэмж нурж, ийнхүү осолдсон байна.