Хүүхдэд зүрхний хагалгаа үнэгүй хийнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 19 ・ 1

П.Н.Шастиний нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр ирэх зургаадугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэгүй үзлэгт хамруулах юм байна. Уг үзлэгийг П. Н. Шастиний нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгийн эмч нар болон БНСУ-ын эмч нарын баг хийх юм.

Тэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үздэгт хамруулахаас гадна үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс онц хүнд хэлбэрийн эмгэгтэй, яаралтай мэс засал хийх шаардлагатай хүүхдүүдэд шууд мэс засал хийх юм байна.

Хэрвээ та хүүхдээ үзлэгт хамруулахыг хүсвэл гуравдугаар эмнэлэгийн Зүрхний мэс заслын тасагт хандаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: