Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 20
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар экспортын гэрчилгээгүй эд зүйлс хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлсэн банйа. Тодруулбал, нэгэн иргэн экспортын гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийн бүрдэлгүй 64.8 кг малын гүзээг машины дугуйндаа нууж улсын хилээр гаргахыг завджээ.
Мөн иргэн Ц нь экспортын гэрчилгээ болон бусад баримт бичгийн бүрдэлгүй аквариумын загас зургаан уут, мэлхий зургаан уут, хар гүрвэл нэг уутыг нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Иргэн А экспортын гэрчилгээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй 360 ширхэг өндөгийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил мөн бүртгэгдсэн байна. Эдгээр бүтээгдэхүүнийг буцааж, эздэд нь захиргааны хариуцлага тооцжээ. Үүнээс гадна Хятадаас их хэмжээний хортой алим, хүнсний ногоог оруулж ирэх гэж байсныг илрүүлж устгасан зөрчил энэ сарын эхээр илэрэн байдаг.
Тиймээс энэ төрлийн асуудалд орооцлодхгүй байхыг иргэдэ анхааруулж байна.
.JPG)
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.