АН ялсан аймгийн дарга нарыг томил гэлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 21 ・ 1

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт болон Хөдөлмөрийн  тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргасан. Тухайлбал, гишүүн Л.Болд “Сонгуулиар Ардчилсан  нам ялсан зарим аймгуудын дарга нар томилогдож чадахгүй байна. Энэ асуудлыг шуурхай хэлэлцэх хэрэгтэй байна. Томилгооны асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч” гэсэн бол гишүүн О.Баасанхүү “Ардчилсан намын асуудлыг өнөөдөр шийдэх хэрэгтэй байгаа юм. Уг нь өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн хуулийг яагаад хэлэлцэхгүй байна вэ. Энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй” гэсэн юм. Харин УИХ-ын дарга М.Энхболд “Томилгооны асуудлаар ЗГХЭГ-т асуулга тавиад чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой. Энэ дагуу асуулгаа тавьж болно. Зөрчлийн тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагааны хугацаа дуусаагүй учир дараагийн долоо хоногт хэлэлцүүлнэ” гэлээ. Ингээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 21/

    Арчаагаа алдаж ард түмэндээ гологдож АН-ыг амаар нь шороо үнхүүлсэн этгээдүүд дуугаа тат,амаа хамхи,тийм сүрхий юм бол эрх мэдэл итгэл өгсөн цагт яс булаалдсан нохой шиг хэмлэлдэж байхын оронд ажлаа хийж нэр хүндээ хадгалахгүй яасан юм бэ?хохь чинь

    Хариулах