Хүүхдүүдийн амь аварсан цагдааг шагналаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 21 ・ 3

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар Архангай аймгийн Цахир сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч У.Баяртогтохыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа. Хэсгийн төлөөлөгч У.Баяртогтох энэ сарын 16-ны өдөр 18.00 цагийн орчимд Цахир сумын Тэрхийн гол орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа усанд живэх аюулд өртсөн гурван хүүхдийн алтан амийг аварсан юм. Түүнийг эргүүлд гарсан өдөр гол дээр хүүхэд зогсч байгаа нь харагдсан байна. Дөхөөд очтол нэг хүүхэд нь мөсөн дээр зогсчихсон, нөгөө хоёр нь мөсөн дээр хэвтчихсэн байжээ. Тэднийг чангаар дуудсан ч хариу өгөөгүй учраас эрсдэлд орсныг таамаглаж, ус туулж очоод Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт хүүхдүүдийг өргөн машиндаа оруулсан байна. 

Мөсөн дээр зогсч байсан хүүхэд ухаантай байсан ч хүний асуултанд хариулах, орчноо мэдрэх чадваргүй, хөлдсөн байдалтай байжээ. Харин мөсөн дээр хэвтэж байсан хүүхдүүд тухайн үед ухаан алдаж, амнаас нь цагаан хөөс гарсан байж. Цахир сумын эмнэлгийнхэн яаралтай арга хэмжээ авснаар гурван хүүхдийн биеийн байдал сайжирчээ. Нутгийн иргэд болоод хүүхдүүдийн эцэг эх, ах дүү, хамаатан садан, цагдаагийн байгууллагын зүгээс гурван хүүхдийн амийг усанд үйх аюулаас аварсан хэсгийн төлөөлөгч У.Баяртогтоход талархал илэрхийлсээр байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 22/

    ийм хүмүүст тултал шагнах хэрэгтэй дээ

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 21/

    Нийтийн дунд цагдаагийн нэр муу биш,нийтийн дунд нуугдаж байгаа гэмт хэрэгтнүүдийн дунд харин нэр нь муу байгаа,аминд тулсан яс юман дээр цагдаа л аминд нь ордог,төрд байгаа зарим дүнхүүд цагдааг үнэлэх чадвар мөхөс нь харамсалтай,тэгсэн атлаа нэр хоч өгдөг нь гачлантай,гэвч нэг сайхан нартай өдөр б

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 21/

    Ерөнхий газар нь цолыг нь хугацаанаас өмнө шагнах байх аа. Нийтийн дунд муу нэртэй цагдаагийн нэг ч гэсэн сайн талыг хөхиүлэн дэмжиж байх нь албаны үүрэг шүү. Цэргийн хүнд тэмдгээс илүүл цол нэр хүндтэй байдаг

    Хариулах